sonin.mn
“Дорноговь аймгийн ардын гар урлал” бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 20-ноос ирэх сарын 10-ныг хүртэл хугацаанд тус аймгийн МССТ-ийн үзэсгэлэнгийн танхимд гарч байна.
 
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Ордос хотод Дорноговь аймгийн Соёлын өдрийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу “Дорноговь аймгийн ардын гар урлал” бүтээлийн үзэсгэлэн болон “Дорноговь аймгийн хөгжил дэвшил” фото зургийн үзэсгэлэн гарч байна.
 
“Дорноговь аймгийн ардын гар урлал” бүтээлийн үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдийг орон нутгийн иргэдэд сонирхуулах улмаар тэднийг сурталчлаж алдаршуулах зорилгоор бүтээлийн үзэсгэлэнг дэлгэсэн бөгөөд нийт 21 уран бүтээлчийн 72 ширхэг гар урлалын бүтээлийг харуулсан байна.
 
Үүнд, оёж мэтгэх, нэхмэл хатгамал 6, монгол хувцас 14, арьс ширэн урлал 10, эсгий ширмэл урлал 8, модон сийлбэр 11, хайчилбар цоолбор 2, монгол гэрийн урлал 16, баримал шуумал-2, чихмэл 3 зэрэг нийт 72 ширхэг гар урлалын бүтээл багтжээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг