sonin.mn
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ховд голын эрэг дээр байдаг уулын шовх оргилд нэгэн байгууламж баригдаж байна. 6х7х8 метрийн хэмжээний энэ барилга хүмүүс түр амарч Өлгий хотыг бүхэлд нь харж сонирхдог байр болох юм байна.
 
Энэ байгууламжийг Өлгий, Алтай хоёр хотын найрамдлын гэрээний дагуу БНХАУын Алтай аймгийн «Хантэнгэр» компани босгож байгаа ажээ. "Барилгыг есдүгээр сарын нэгний дотор дуусгана" гэж уг компанийн захирал Балжин ярьж байна.
 
Ш.Айзаря
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг