sonin.mn
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эх орныхоо нэрийг дуурьсгаж яваа урлаг, соёл, спортын зүтгэлтнүүд, хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа монголын шинэ түүхийг бүтээж буй багш, эмч, малчин, уурхайчин, цагдаа, шүүгч, орчуулагч, аврагч, сувилагч зэрэг олон салбарын гавьяат үйлсийн эздэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
 
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нар гардууллаа.
 
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор Ховд аймгийн Буянт сумын уугуул, Монгол Улсын Ардын жүжигчин Баартуугийн Зангадыг,
 
 
Монгол Улсын Ардын жүжигчин цолоор Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул, Монгол Улсын СГЗ Цэенгийн Цэрэндоржийг,
 
Монгол Улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор Дорнод аймаг дахь Адуунчулууны уурхайн захирал Баттогтохын Шагдар, Орхон аймаг дахь Эрдэнэт   үйлдвэрийн орлогч захирал Доржийн Даваасамбуу, Монголын хүнсчдийн холбооны ахлах менежер Төлхийн Дамдинсүрэн, Монголын Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал Батсуурийн Шагдар нарыг,
 
Монгол Улсын гавъяат багш цолоор  Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн ахмад багш Баярын Зууннаст, ХСИС-ийн ахмад багш, дэд хурандаа Содовын Бадарчи, Булган аймгийн нэгдүгээр сургуулийн бага ангийн багш Гомбожавын Банзрагч, Боловсролын Их сургуулийн харъяа гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн захирал Дашцэрэнгийн Цэцэгээ, Эрүүл мэнд шинжлэх ухааны их сургуулийн  тэнхмийн эрхлэгч Агваандарамын Гүрбадам, Олон улсын харилцааны дээд сургуулийн зөвлөх багш Цэнддоржийн Долгорсүрэн, Үндэсний техникийн дээд сургуулийн захирал Алтангэрэлийн Оюун, Баянхонгор аймгийн Номгон ахлах сургуулийн зөвлөх багш Цэдэвийн Энэбиш, Монгол Улсын Их Сургуулийн ахмад багш Дамдинчогсомын Жамбал, Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн багш Жанжаагийн Алтангэрэл нарыг,
 
 
 
Монгол Улсын гавъяат малчин цолоор Дорнод аймгийн Дашбалбар сумын малчин Дугарын Долгор, Ховд аймгийн  Чандмань сумын малчин Жадамбын Дулам нарыг,
 
Монгол Улсын гавъяат механикжуулагч цолоор Төв аймгийн Жаргалант сумын “Алтан залаа” компанийн менежер Бүрэнгийн Баатаржавыг,
 
 
Монгол Улсын гавъяат тамирчин цолоор ЦЕГ-ын харъяа “Хүч” спорт хорооны тамирчин Санжаасүрэнгийн Мияарагчааг,
 
Монгол Улсын гавъяат тээвэрчин цолоор “Далай тэнгис” компанийн жолооч, ахмад тээвэрчин Нүрзэдийн Цэрэндолгор, Завхан аймгийн Улиастай сумын иргэн, ахмад тээвэрчин Дамдиндоржийн Дашдондог , Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын зөвлөх Норлоогийн Зориг нарыг,
 
Монгол Улсын гавъяат холбоочин цолоор “Цуурай” ХХК-ийн зөвлөх, зохион бүтээгч инженер Дэчиндоогийн Цэрэндоржийг,
 
Монгол Улсын гавъяат уурхайчин цолоор Дархан-Уул аймгийн Шарын голын уурхайн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Лүүрэвийн Батсуурийг,
 
Монгол Улсын гавъяат хуульч цолоор УДШ-ийн шүүгч Оросоогийн Зандраа, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэн, УЕПГ-ын ахмад ажилтан Жигжидийн Гомбодорж нарыг,
 
Монгол Улсын гавъяат барилгачин цолоор “Далай буян” ХХК-ийн зөвлөх Батын Равдансамбууг,
 
Монгол Улсын гавъяат дасгалжуулагч цолоор Монгол Улсын цанын холбооны ахмад дасгалжуулагч Найдангийн Пүрэвжавыг,
 
Монгол Улсын гавъяат эдийн засагч цолоор Дорнод аймгийн Баяндун сумын “Дун нутаг” хоршооны дарга Дашдоржийн Балдорж, Шинжлэх ухааны технологийн их сургуулийн менежментийн профессорын багийн тэргүүлэх профессор Гомбодоржийн Батхүрэл, Ус сувгийн удирдах газрын ахмад ажилтан Лэгдэвийн Лхамаасүрэн, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын зөвлөх ажилтан Нямдолгорын Сампилноров, “Туул импекс” ХХК-ийн ерөнхий захирал Дүүдэйн Санчин, Дорнод аймгийн аудитын газрын ахмад ажилтан Лэгвэрийн Түвдэнням, Отгонтэнгэр их сургуулийн удирдах зөвлөлийн дарга Дуламсүрэнгийн Дорлигсүрэн нарыг,
 
Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цолоор орчуулагч, яруу найрагч Жигжидсүрэнгийн Нэргүй, Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн дууны инженер Ламжавыг Сүрэнхорлоо, Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн редактор Лхаажавын Цагаандалай нарыг,
 
Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор дуучин, чөлөөт уран бүтээлч Лосолын Болдбаатар, Мөрөөдлийн театрийн жүжигчин Шанахүүгийн Алтанцэцэг , Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Мөнгөн сор” чуулгын гоцлол дуучин Төнгөөгийн Дарьжав нарыг,
 
Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор Монгол кино үйлдвэрийн кино операторч, СУИС-ийн багш Луузаншаравын Шаравдорж, УДБЭТ-ын туслах найруулагч Ерэнтэйн Сарантуяа нарыг,
 
Монгол Улсын үйлчилгээний гавъяат ажилтан цолоор ОБЕГ-ын Аврах тусгай ангийн аврагч, ахмад ажилтан Сосорбарамын Баавгайг,
 
Монгол Улсын хүний гавъяат эмч цолоор ЭНЭШТ-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч, эмч Чойжилийн Лхамсүрэн, Клиникийн 2-р нэгдсэн эмнэлгийн их эмч Дэжидийн Санжаа, Увс аймгийн Зүүнхангай сумын “Хүннү” рашаан сувиллын их эмч Намсангийн Чадраабал нарыг,
 
Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цолоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын эх баригч, бага эмч Дугарсүрэнгийн Ичинноровыг,
 
Сүхбаатарын одонгоор ХТҮТ-ийн ахмад ажилтан Даваагийн Дашдовдонг,
 
Цэргийн гавъяаны одонгоор БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Оросоогийн Ариунааг,
 
Алтангадас одонгоор МҮЭХ-ны салбар зөвлөлийн ахмад ажилтан Жамсрангийн Бадамсэдийг,
 
Цэргийн хүндэт медалиар ЦЕГ-ийн техникийн газрын тасгийн дарга Дашийн Идэрзаяаг,
 
Хөдөлмөрийн хүндэт медалиар Иргэний нисэхийн ерөнхий газрын тусгай үйлчилгээний албаны засварчин Дүвжирийн Раднаабазарыг тус тус шагналаа.