sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Complex/. Гиннесийн номд орсон дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй АНУ-ын Нью-Йорк хотод амьдардаг. Өдгөө 116 настай Сюзанна Мушат Жонс нь 1899 зургадугаар сарын 6-нд Алабама муж улсад төрсөн байна.
 
Тэрбээр 1923 онд хамгийн их стресстэй газруудын нэг болох Нью-Йорк хот руу нүүсэн бөгөөд одоогоор тус хотын сувилалд амьдарч байгаа ажээ. Уг эмэгтэй дэлхийд одоо амьдарч байгаа 1800-гаад оны үед төрсөн хоёр хүний нэг юм.
 
Түүний ээж газар тариалан эрхлэгч, харин эмээ нь боол байсан бөгөөд Алабамагийн ахлах сургуульд оюутны тэтгэлгийн сан бий болгохоор тэрбээр гэрийн үйлчлэгч хийж байжээ. Жонс 1928-1933 онд гэрлэсэн боловч хүүхэдгүй байна. Тэрбээр 100 гаруй ач, зээтэй аж.
 
Жонс хараагүй, бага зэрэг дүлий, барагтаа юм ярихгүй боловч эрүүл мэндийн хувьд сайн, зөвхөн даралтны эм ууж, өдөр бүр өглөөний цайндаа өндөг, гахайн утсан мах иддэг байна. Тэрбээр огт архи ууж, хар тамхи хэрэглэж байгаагүй, их унтаж, нөхөргүй байсан нь түүний урт наслахад нөлөөлсөн байна.
 
Гиннесийн номд орсон хамгийн өндөр настай эмэгтэй бол Францын иргэн Жэнна Кальман бөгөөд уг эмэгтэй 122 жил 164 хоног насалжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг