sonin.mn
Монголын Залуучуудын Холбоо, Гэр бүлийн радио FM 104,5 радиотой хамтран зохион байгуулсан Хайрын захидлын уралдаанд хүмүүжигчдийн бүтээл шалгарчээ. 
 
ШШГЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар ангийн хүмүүжигч С.Очиртөмөр “Сайхан бичигтэн” номинацад, Ш.Гансүх “Аавдаа бичсэн захидал” номинацад, У.Ганзориг “Хайртдаа бичсэн захидал” номинацад  тус тус шалгарсан байна.  
 
Монголын Залуучуудын Холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл, FM 104.5 радиогоос тус хорих ангид нь очиж шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ. Захидлын уралдаанд хүмүүжигчид идэвхтэй оролцсоныг зохион байгуулагчид онцлов.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг