sonin.mn
Зургаадугаар сарын байдлаар кино театруудад нийт 9 монгол кино гарч үзэгчдэд хүрчээ. Үүнээс өнгөрсөн тавдугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийсэн “Ар хударга” кино 339 сая 906 мянган төгрөгийн ашиг орлого олжээ.  
 
ШӨХТГ 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж хэвшээд байгаа бол энэ жилээс эхлэн сар бүр мэдээлж байгаа билээ.
 
Уг арга хэмжээний үр дүнд Монголын кино үйлдвэрлэгчид улсад ашиг орлогоо цэвэр шударгаар төлөх, ингэснээр чанартай уран бүтээлийн тоо өсөх, кино театрууд кино үйлдвэрлэгчдэд давуу байдлаа тулгах зэрэг нөхцөл байдал арилсан гэж үзэж байгаа юм.
 
Ингээд Mollywood box office-ийн жагсаалтыг хүргэж байна.