sonin.mn
Дэлхийн түүхийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох Төв Азийн Түрэг-Монголчуудын түүх шастирыг лавшруулан судалбал дэлхийн түүхэнд алдар нэрээ мөнхөлсөн гурван жолоодогч тодорсоны анхдагч нь Хамаг монголын Боржигон овгийн Хиат угсааны Есүхэйн Тэмүүжин мөнөөс мөн гэдэгт хэн ч маргахгүй биэ ээ. Хаан, султан ерөнхийлөгч, шейх, тайж, удирдагч, амбан захирагч гэхгүй оросоор “Вождь” казахаар “Көсем” монголоор “жолоодогч” гэж хэлж байгаа маань учиртай. Ийм нэрийг олоход амаргүй адармаатай зам туулж өнчин хоцорч эцгээ хорлож алсан татааруудын өш хонзонгын хажуугаар тайчуудын тамлаж хороох гэсэн оролдлогоос мултарч дотроо хямралдан тэмцэж хүчтэй нь хүчгүйгээ хүйс тэмтрүүлсэн цөвүүн цагт “шүдний махаар хоол хийж, шүлсээрээ ундаа хийж" яваад 30 гаруй овог, аймаг ханлигийг нэгтгэж Төв Азид төрт Улс төвхнүүлсэн түүнийг Есүхэй эцгийн эртний анд Керейд аймгийн “Ван хаан” гэж алдаршсан Тогорил хаан: “Чиний нэр үүнээс хойш түүнээс цааш “Женис хаан" “Ялагч хаан” болтугай гэж ерөөснөөр түүний нэр 8 зууны турш Чингис хаан болон алдаршснаар өдий хүрчээ.
 
Чингис хааны тухай дэлхийн 990 гаруй эрдэмтэн мэргэд олон зууны турш сайн саараар дурсан бичиж Монгол туургатнаас гадна Евро-Азийн уулзварт орших Ата Турк улс болон аж байдал ахуй нөхцөл гарвал үүсэл ойрхон Казахын эрдэмтэн мэргэд “Евроцентризм”, “Хунзизмийн" үзлийг сөрөн зогсож түүнийг өмгөөлөн хамгаалж ирснийг жирийн ард түмэн атугай эрдэмтэн түүхчид мэдэхгүйгээр барахгүй “Түрэг” гэвэл нийт түрэг монгол гарвалын 230 сая ард түмнийг хэлдэгийг “турк” гэвэл гагцхүү Турк улсыг хэлдэгийг “Казак” гэвэл XIV зуунд хаант оросын дарангуйлалаас оргож зугтаасан Доны Казакуудыг өөрөөр хэлбэл Новелийн шагналт алдарт зохиолч Михайл Шолоховын угсаа нэгэнтнийг хэлдэгийг анзаардаггүй бололтой. Харин Казах гэвэл нийт түрэг гарвалын ард түмний өлгий эх орон гэгддэг өнөөгийн Казахстаныг хэлдэгийг тэр болгон ялгаж салгадаггүй ажээ.
 
Төв Азийн өндөрлөгөөс баруун тийш нүүдлэн очиж Европыг атганд оруулсан бидэнтэй гарвал үүсэл ойрхон баруун түрэг гэж нэрлэгддэг Турк Улс 500 жил Османы их гүрний үед Европ төдийгүй Бага Ази, Иран, Ирак, Арабын ертөнцийг эрхшээлд оруулж дэлхийн Ислам шашны төв Мека, Медина хотыг захирч, Грек, Ромчуудын дарангуйлалыг зогсоож эцэс сүүлдээ шовдорлогдон ад үзэгдэж задран бутарч сөнөж мөхлийн ирмэг дээрээс 1923 онд Кемел Мустафа хувьсгал хийж Ата Турк улсыг сэргэн мандуулсан учир тэр хоёрдах аугаа их жолоодогч мөн билээ.
 
Харин Төв Азийн Нүүдэлчин түмнээс дэлхийн газрын зурагт цоо шинээр бичигдэх болсон Казахстан улсыг удирдан жолоодож дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан жирийн ард Абишийн хүү Нурсултан Назарбаев зүй ёсоор орж байгаагийн баталгаа түүний ажил үйлсээрээ дэлхийн түүхийн хүрдийг манлайлж байгаагаар батлагдаж байна. 
 
Казахстан улс гэхийг эртний перс хэлээр ”Стан-Ел” буюу “Улс” гэж нэрээ хүртэл хувирган хэлж уг үндэстний нэрийг “Киргиз-хайсаг” “хар татаар” “полевец-талын иргэд” “кайсаг - нүүдэлчид”, “Эсгий туургатнууд” гэж дордуулан дуудаж, хаант оросыг 300 жил ноёрхсон "Романовыхны үзлээр” бүдүүлэг угсаатан гэж хэлэгддэг энэ ард түмэн аль эртний 45 ханлиг -угсаатнаас бүрддэг 3000 жилийн түүхтэйг батлан нотолсон Казахын аугаа их түүхч Апкей Маргулан болон Казах түмэн эртний соёл иргэншилтэй түрэг түмний эх ороч гэж бичиж туурвисан Зүчийн угсааны Лев Гумилевийг тэд хавчихын ихээр хавчиж байлаа шүү дээ. Хэрэг дээрээ 1991 оны 12 дугаар сарын 16 хүртэл ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхдаа далан хэлтэн ард түмнийг хүнс тэжээл идэх хоолоор хангаж газар дээр, газар доорхи баялагаар бүхэл бүтэн гүрнийг тэжээж, дэлхийн 2-р дайны үед 10 сум хийдэг зэсийн 9-ыг Казахстан Улс нийлүүлж хүн төрлөхтний түүхэнд сансарт анх удаа хүн нисгэсэн Байхонор хэмээх өргөн уудам нутагтай тэд зөвхөн хонин сүрэг гэхэд 50 сая хүрч ЗХУ-ыг хүнсээр хангаж байсан ард түмэн чухамхүү энэхүү Казах түмэн байв.
 
Аз болоход 1991 онд ЗХУ бутарч сарнихад хамгийн сүүлийг мушгасан Казахстан Улсыг Оросгүйгээр яаж амьдарч тусгаар тогтнож чадах юм бэ гэж эргэлзэж байсан цаг тун саяхан. Тэгвэл чадахаар барах уу хүний ой тойнд оромгүй үсрэлт хийж сэргээн мандахын үлгэр жишээг үзүүлсэн Казахстан Улс хөгжил дэвшлээрээ дэлхийг алмайруулсныг анд нөхөд битгий хэл атат дайсан хүртэл хүлээн зөвшөөрч байгаагийн нууц юунд байна вэ? Дээрээс төөнөх нар хүртэл 2 цаг саатдаг өргөн уудам нутгийн нэг хязгаараас нөгөө хязгаарт нийслэлээ нүүлгэн Астана хэмээх хотод 138 үндэстэн угсаатныг нэг гэр бүлийн өнөр өтгөн айл шиг амар жимэр аж төрүүлж дэлхийг нөмөрсөн шашин үндэстэн хоорондын зөрчлийг эвлэрүүлэн зуучлах зорилгоор Исус, Будда, Ислам шашинтнуудын 5 их хурлыг энэ хотод хуралдуулж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пангимуны үнэлсэнчлэн “Казахстан дэлхийн энхтайван, найрамдал нөхөрлөл, үндэстэн угсаатны эв нэгдлийн эх орон болж” цэцэглэн мандаж байгаа нь ганц толгойтой байдаг нүүдэлчдийн бичигдээгүй хууль хэлбэрэлтгүй хэрэгжиж байгаагийн гэрч юм. 
 
XIII зууныг монголчуудын XX зууныг Оросуудын зуун гэвэл Октябрийн хувьсгалыг ялуулж хүн төрлөхтнийг хаанчлал боолчлолоос аварсан аугаа их удирдагч Ленинийг дэлхийн дэвшилт ард түмэн үеийн үед хүндэтгэх нь зүйн хэрэг. Тэгвэл XXI зуунд хүн төрлөхтөн даяршихын зэрэгцээ дангаарчиж үндэстэн, угсаатан шашин хоорондын зөрчил тэмцэл хурцдаж хэт баяжих, хэт ядуурлал, ажилгүйдэл туйлдаа хүрч төр засгийг толгойлсон эрхэмүүд авилга, хээл хахуульд идэгдсэн энэ үед ард түмэн биш хар амиа хацайлгаж өөрийнхөө хэрэг бүтэж байвал өрөөлийнхэн яаж тарчлан зовсон нь хамаагүй болсон өнөө үед Германы IV Людвих “би үхсний дараа ертөнц сөнөсөн ч хамаагүй” гэдэг үзэл дэлхийд дэгдэж байгаа үед ард түмнээ удирдан жолоодох тун амаргүй болсныг хэдхэн жилийн дотор славъян угсааны Украйн Гүржийг хэлэхгүй юмаа гэхэд 5 сая хүрэхгүй Киргизууд 2 удаа үндэстэн хоорондын мөргөлдөөнөөр цус урсгаж хэд-хэдэн Ерөнхийлөгчөө хөөж туун удирдагч жолоодогч үгүйн гай зовлонд нэрвэгдэж жирийн ард түмэн яаж зовж зүдэрч байгаа нь нууц бишээ.
 
Түүхэнд аливаа удирдагчийг хэт дөвийлгөх бас хэтэрхий үгүйсгэх нь хортой, яагаад гэвэл хааны суудал мөнх биш харц ард мөнх юм. Ард түмэн түүхээ бүтээж ухаантан мэргэд нь туурвидаг. Чингис хааны онцгой гавьяа нь хоорондоо хэмхэлдэн хямралдсан олон отог омогоо нэгтгэж 1189 онд Монгол туургатны 1206 онд эзэнт улсаа байгуулж “Алд бие минь алжаавал алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай” гэж захиад 4 хүүд дөрвөн зүгийг хувааж өгөөд тэдэнд захиж хэлсэн нь: “Олуулаа явбал эрдэмтэн мэргэдэд, хоёулаа явбал ахмадад ганцаараа явбал малгайдаа /тэргүүндээ/ захирагдаж явагтун” гээд шадар түшмэлүүдэд захиж хэлсэн нь: “Өөрийн буруугаа бусдаас асууж мэдтүгэй. Төрийн бурууг цэцээс /эрдэмтдээс/ асууж мэдтүгэй” гэж захисан үг ууган хүү Зүчийн хоёр дахь хүү Батын удирдсан “Алтан орд” улсын түүхийн сан хөмрөгт хадгалагдан үлджээ. Тэрхүү “Алтан-Орд” улсынхан зүүн Европыг 300 гаруй жил захирвал 1259 онд Хар-Хориныг Бээжинд нүүлгэж аваачсан Тулуйн хүү Хубалай нар энэ үгийг ягштал биелүүлж өнөөгийн магтан ярих болсон Инавацын онолыг тэртээ. ХIII зуунд Чингисийн үр хүүхэдүүд хэрэгжүүлж байсныг дурсахгүй өнгөрч яахан болох вэ. Түүхчид гагцхүү баталгаа нотолгоотой үнэнийг хэлэх ёстой. 
 
Тиймээс өнөөдрийн өндөрлөгөөс зарим түүхт явдлыг эдүгээчлэн гуйвуулах эсвэл түүхийн дэвшилтэт талын зэрэгцээ хар толбыг хайхрахгүй санааны зоргоор бичих нь алдаас болох биз ээ. Бидний нүүдэлчдийн өнгөрсөн түүх гагцхүү гадны улс гүрний эрх ашиг Евроцентризм, Азийнхны “кунзизмийн” үзлээс үүдэн гажиж зарим орны аянчин жуулчин, шашны санваартан нар “нүүдэлчид бол мал дагаж мал болох шахсан ард түмэн” гэж доромжлоод зогсохгүй “хагас морь” хэмээх хоч зүүж байсан хөрөнгөтний түүхчид бий. Тийм учраас Нурсүлтан Назарбаев улс даяар”, “түүхийн жилийг” зарлаж “соёлын өвийг” нандигнан хадгалахын тулд эхлээд “эдийн засгаа” дараа нь “улстөрөө” цэглье гэсэн мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Нээрэн Карл Марксын хэлсэнчлэн “Хүнийг ахуй нь захирдаг” учир гэдэс цатгалан мөр бүтэн байж ардчилал эрх чөлөө энхрий хайрт эх орноо бодох нь жам ёсны асуудал биз ээ.
 
Нурсултан үгүйгээр Казахстан улсыг Казахстангүйгээр Нурсултаныг салгаж болохгүйгээр тэр энэхүү ард түмний нэр алдрыг цуурайтуулжээ. Аливаа аугаа их удирдагчыг цаг үе нь тодруулдаг жамтай гэвэл ийм хувь заяаг Казах түмэн хүнд хэцүү үед түүнд даатгаж сүүлийн 25 жилийн турш түүнийг улируулан сонгожээ. Өнөөгийн дэлхийн төр засгийн тэргүүнүүдээс түүний онцгой ялгарах увдис нь шинжлэх ухааны эрдмийн зэрэгтэй эрдэмтэн эдийн засагч, түүхч, нийгэм судлаач хос хоёр хэлийг төгс төгөлдөр эзэмшсэн нэрт илтгэгч “универсализм" буюу тал бүрийн гүн гүнзгий мэдлэгтэйгээс гадна анхны ажлын гараагаа Карагандын металургийн үйлдвэрийн ган хайлуулагчаас эхлэж амьдралын гүнд олны дунд өсөж торниж Казах, Орос түмний түүх соёл, төрт улсын түүхийг нэвтэрхий мэдэж багаасаа олон түмнийг манлайлснаар шатлан дээшээ дэвшиж өнөөгийн өндөрлөгт бараг гучаад жилийн тэртээгээс хүрч чаджээ.
 
Назарбаев яагаад түүхийн жилийг зарлаж Казакын хаант улсын 550 жилийг тэмдэглэх болсон нь учиртай. Яагаад гэвэл нүүдэлчид бол эвдэн буснуулагч дайн дайжин хийж бэлчээр нутгаа сэлгэхээс өөр хүний нийгэмд оруулсан хувь нэмэр үгүй гэдэг Евроцентризм буюу Их оросын үндсэрхэг үзэлтнүүдэд 3000 жилийн тэртээ Хүннү-гээс өмнөх Сах буюу нүүдэлчдийн Элэнц хуланц болон Хөх түрэгүүд гэхэд 190 жил Ази Европыг атганд оруулсан бол монголчууд 1206 онд нүүдэлчдийн их гүрэн байгуулсныг тооцвол Төв Азийн нүүдэлчид чинь чухамдаа өнөөгийн өөрчлөлт шинэчлэлийг үүсгэж байсан ард түмний нэг нь болох тэд Казах гэдэг нэрээр биш үйсен, ханлы, керейд найман, хонгорад, жалайр, мэргэд, сянби, хар кидан, кипчаг гэдэг нэрээр Христос, Будда, Ислам шашин үүсэхээс өмнө тэд хөх тэнгэр шүтэж хөвч хангайг хамгаалж байсан Ази тивээс эхтэй соёл иргэншлийг үүсгэсэн нийт түрэг гарвалын ард түмний эх нь болсон ард түмэн болохоо нотолж бараг зүүн Европынхны тэн хагас нь багтачихмаар асар уудам нутгийг эзэгнэнхэн төрсөн ард түмэн мөн боловч хаант оросын бүрэлдэхүүнд 250 жил, Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд 70 гаруй жил болсон хирнээ газар нутгаа, хэл соёлоо, ёс заншлаа, зочломтгой хүнлэг чанараа алдахгүйн тулд мянган удаа мөхөж мянган удаа сэхсэн ард түмэн бол Казах түмэн болохоо батлаж нотлож чадсан юм. 
 
Тиймээс ч 2030 он хүртэл дэлхийн өндөр хөгжилтэй 30 орны зиндаанд хүрэх “Нурлы жол” буюу “Саруул замын” алс хэтийн зорилтыг дэвшүүлсний эхний хэсэг нь биелэлээ олж Казахстаны түүхэн замнал Төв Ази төдийгүй дэлхийн загвар улс болж яригдаж эхлэв. Назарбаев хэзээний мөнхийн хөрш Орос Хятадтай ойртон нягтарч Шанхайн хамтын ажиллагаа Евро-Азийн хамтын нийгэмлэг, хамтын нөхөрлөлийн холбоо зэргийг санаачлагчын нэг болж Хятадын Зэн зэ Минь , Ху жантау, Цзин-пинээс Оросын Борис Елцинээс Владимар Путин , Медведов хүртлэх удирдагчтай түншлэл нөхөрлөлийн гайхамшигт жишээг үзүүлжээ. Тиймээс Америк Ази, Африк латин Америкаас Европ Австрали хүртлэх орнуудтай найрамдалтай аж төрж далан хэлтэй 138 үндэстэн угсаатны эв нэгдлийг эрхэмлэн “Ард түмнүүдийн ансабаль" хэмээх дэлхийн 5 тивд үлгэр жишээ болсон үйлсийг бүтээж Казах хэмээх ард түмнийг дэлхийд алдаршуулжээ.
 
5000 жилийн түүхтэй 56 үндэстэнтэй 1 тэрбум 300 сая хүнтэй Хятад улс 1949 оноос он тоололоо эхлэж Марксизм-Ленинизмээс гажилгүй дэлхийг тэргүүлж яваа бол мөн Хятад гарлын Сингапур улсыг удирдсан Ли-Куан-Ю 1959 оноос өнөө хүртэл 40 гаруй жил тус улсыг удирдаж 91 нас хүртэл 3 сая хүрэхгүй жижиг улсыг дэлхийн жишиг улс болгож чадсан түүхийг бодолцвол Улсаа их бага гэхгүй зөв жолоодвол амжилтанд хүрч болдог байна.
 
Ази тивээс Маоцзэдун, Хошимин, Неру гэж аугаа их удирдагч төрснийг бодолцвол Казахстан улсын хаант төрийн 550 жил тусгаар тогтнолын 25 жил нь түүхийн маш богино хугацаа билээ. Казахстаны эрин зуунтай тэнцэхүйн энэхүү сэргэн мандалтын нууц нь эх орон, ард түмний тусын тулд өмнөх нийгэмээсээ авахаа авч гээхээ гээж асар их баялагаа ариг гамтайгаар ард түмэнд зориулж дүр эсгэсэн ардчилалаас илүү эв нэгдэл хатуу сахилга бат, эх оронч үзлийг бүхнээс дээгүүр тавьсанд оршино. Казахстан алт ураны баялаг ихтэй, Мендлейевийн үелэлийн 105 төрлийн ашигт малтмалаар арвин орон боловч хүний биед маш хортой алт олборлож баяжууллахыг төрийн хатуу хяналтаар хэрэгжүүлснээр энд "Нинжа” буюу “хувиараа ашигт малтмал олборлоно” гэдэг ойлголт бараг үгүй юм. Хөдөө аж ахуйн хөгжил, хөдөөгийн хүн амын цогцолбор бодлого газрын тоос шатдаг хий зэрэг баялагаа ариг гамтай зарцуулах төрийн бодлогоос эхлээд нийслэл хотын байшин барилгын төлөлвлөлт дизайн, гудамж талбайг ойжуулах ногоон хөтөлбөр зэргийг өндөр мэргэжлийн үүднээс боловсруулан хэрэгжүүлж Астана хотын дагуул хот болох “Экспо 2017 он" хөтөлбөр бол дэлхийн архитекторуудын ур чадварын уралдааны талбар болж өрсөлдөж байна.  Энэ бүхэн Казахстан Улс нүүдэлчдийн үеийн үед мөрдөж ирсэн төр ганц толгойтой байх зарчим хэрэгжсэний үр дүн гэж хэлэлтэй. 
 
Олон үндэстэн угсаатантай Казахстан Улс дэлхийн улс түмний толгойн өвчин болсон парламентийн засаглалтай болчихвол улс орны эрх ашиг биш нам бүлэглэлийн эрх ашиг үйлчилж улс орон салж бутран төрийн хямрал нүүрлэхийг тэр аль эртнээс мэдэрч хүчтэй Ерөнхийлөгчийн Засаглалыг сонгожээ. Тэр бас ардчлалаар далайгадаг Америкаас сурах юмыг сурч, жигших юмаа жигшиж чаддаг учраас сайнаа сааруулалгүй муу муухайгаас холдож энэ зууны тахал өвчин болох авилгал хээл хахуультай тэмцэхийг гол зорилт болгосноор 3 Ерөнхий Сайдыг аавын хаалга татуулж 2 шатлалтай Мажилис /Их хурал/ сенатыг хугацаанаас нь өмнө нэг бус удаа тарааж нэр төртэй түмний тусын тулд ажилладаг хүнийг Казах, Герман, Солонгос , Украйн, Орос, Гүрж, Уйгар гэж үндэс угсаагаар нь ялалтгүй дээшээ дэвшүүлж чаддаг нь Уйгар Угсааны Карим Масимовыг 2 удаа Ерөнхий Сайдаар ажиллуулж байгаагаар батлагдаж байна. Ерөөсөө муу ард түмэн гэж байхгүй муу удирдагч гэж байдаг билээ. Би хориод жилийн тэртээ “Монголчууд азтай ард түмэн’’гэдэг нийтлэлээрээ Монголын Шинжпэх Ухааны Академийн анхны шагнал хүртсэн маань учиртай билээ.
 
Хоёр их гүрний хооронд хаданд хавчуулагдсан халиуны зулзага мэт Ар монгол буюу Халх Монголчууд 1911 оны хятадын Сунят-Сины хөрөнгөтний хувьсгалаар Манж гүрнийг түлхэн унагаагүйсэн бол 1917 онд Оросод Октябрийн хувьсгал ялаагүйсэн бол дэлхийн 2-р дайнд ЗХУ ялаагүй бол шүдээ хүртэл зэвсэглэсэн Японы самуурай нарыг 1939, 1945 онд 2 сая хүрэхгүй монголчууд ялах байсан гэж уу? Дэлхийд тархсан 5 янзын монгол туургатнаас Өвөр монгол, Буриад монгол, Халмаг-Монгол,Ойрод монгол /Горно-Алтайнхан/ яаж уцаж хятаджин оросжсаныг жишээ баримтаар дурдаж Халх-Монголоор цөм хийсэн Монголчуудыг фашист германы Адолф Гитлерийнхэн болон Милистарист Япончууд ялбал газрын хөрснөөс аль хэдийнээ арилгах байсан бизээ. 
 
Тэгвэл социалист хоёрдахь орон болж мөхлийн ирмэгээс буцаж тусгаар тогтнолоо авч ирсэн Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю. Цэдэнбалын ач гавьяаг монголчууд үеийн үед нүдний цөцгий мэт хайрлан дээдлэх ёстой гэж бичсэн минь монголын эрдэмтэн мэргэдийн талархлыг татсан ажээ. Нөгөө нь эрдэмтэн түүхчид дэлхийн түрэг монгол судлаачид болон Олон Улсын Монгол Судлаачдын хүсснээр “Монголын нууц товчоог” түрэг товчоотой тавиад жил харьцуулан судалж түрэг монгол судлалаар дагнасны хувьд Орос, Турк, Казах, хэлээр “Чингис хаан” монголоор “Эзэн Богд Чингис хааны ээдрээтэй намтар түүх” бүтээл маань олон хэл дээр хэвлэгдэж Чингис хааны тухай Европ Азийн түүхэнд бичээстэй “Дэлхийг байлдан дагуулагчын түүхийг” ялимгүй зөөлрүүлсэн боловч ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 улс болон Бага Ази, Араб, Сири, Афганстан, Пакстан, Ирак, Иран улсын түүхэнд бичээстэй “Чингис хаан болон түүний үр хүүхдийн аян дайны гай гамшиг”, “Монголын талхидлын үеийн Орос, Украйн Армен, Азербайжан, Узбек, Авганстан, Туркмен Киргизүүдийн” хөгжлийг хэдэн зуунаар хойш нь татсан” гэж бичиж тэдний зүрхэнд шар ус хуруулснаар “Чингис хааныг Александр Макоденский Адольф Гитлертэй зэрэгцүүлж “Евроцентризм” “Кунзизмийн” үзэл баттай оршсон үед ЗХУ задарч улс болгон өөр өөрсдийн түүхийг бичиж эхлэхэд Казахстан улсад Чингис хааныг татаар уу, монгол уу, аль эсвэл казах уу гэдэг маргаан дэгдээж, Чингисийн алтан урагаас газар дээрхи ганц хөшөө нь Казахстаны Жезхазганы нутагт 1226 онд босгосон Зүчийн бунхан шарил болон нүүдэлчдийн оюун ухааны охь, манлай Абай Хунанбай Мухатер Ауезов болон Чингисийн 23 дахь Зүчийн 22 дахь үр сад болох Казахстаны нэрт архитекторч эрдэмтэн судлаач Шота-Аман Уалиханов нарын төрсөн нутаг “Чингис уул" хэмээх газар байхад монгол нутагт яагаад ганц дов толгод үгүйгээр барахгүй түүний ганц эмээлийн бүрэг дашуурын хугархай үлдээгүй байгааг юугаар тайлбарлах вэ? гэж мэтгэлцжээ. 
 
Маргаан хүчтэй өрнөж нэг хэсэг нь Казах, нөгөө хэсэг нь татаар бас нэг хэсэг нь Мэргэдийн үр сад шүү дээ. Яагаад гэвэл Есүхэй баатар Мэргэдийн Шилэдүү бөхийн аваал эхнэр Өэлүүнийг зам зуур булааж аваачсан өвөл төрснөөр тэр бутач хөвгүүн шүү дээ гэж хэтрүүлээд зогсохгүй Японы зохиолч Есүчигийн “Бөртэ чоно” түүхийн романд Чингис хаан өөрийн эцэг хэн болохыг насан турш бодол болон нууцыг тайлалгүй тэнгэрт халсан гэж бичсэн нь галд тос хийсэнтэй адил хөгжөөж орхижээ.
 
Тэгвэл Чингис хаан монгол гарвалтайг маргах хэрэггүй бизээ. Тэр өштөн дайсныг номхтгож ард түмнийг үндэс угсаагаар биш шударга үнэнчээр нь дүгнэж 1202 онд татаарыг байлдан дагуулж явахад 4 настай хүүгээ олзлон авч ирж Өэлүн ээжэд асаруулан тэжээж эх эцэггүй өнчин хүү Шихихутагыг яаж өргөмжлөв дээ. Тэр хэзээний айл хөрш Казахын Мэркит, Хонирадтай худ ураг бололцож “авсан ажин” бололцсон төдийгүй өөрийн үр хүүхэдэд керейд, хонгородоос бэр буулгаж байсан ньтүүхийн үнэн билээ. 
 
Маргааны зөв талд байсан Мухтар Магауин, Коктэнди, Шалекенов -Баласуган нарын нэрт түүхч эрдэмтэн зохиолчид байвал нөгөө талд Киргизийн зохиолч Чингис Айтматов Казахстаны зохиолч Мухтар Шаханов нарын зохиолч яруу найрагчид “Төв Азийн ард түмнийг түйвээж цус урсгаж хот балгасыг эвдэн сүйтгэсэн хүнийг юунд өмөөрч дэлхийн түүхийг бузарлна вэ? гэж эцэс төгсгөлгүй мэтгэлцэн маргалдсан удаатай. Ийм маргаан өрнөсөн үед 1999 онд Назарбаев Монголд хоёр дахь удаа ирэхэд ерөнхийлөгч Н. Багабандид “Бид эсгий туургатан гарвал үүсэл хэл соёл адилхан түүхэн замнал ижил, Чингис хааны төрт улсын бүрэлдэхүүнд хамтад тэмцэж тулалдаж явсан ард түмэн шүү дээ” гэж хэлснийг сонссон Н.Багабанд гуай Назарбаевыг онгоцонд суулгаж буцах замд Түүхийн хүрээлэнд хүрч ирж "Монголын түүхийг шалавхан шинээр бичих” үүрэг даалгавар өгснийг монголын бүх сонин хэвлэл мэдээлж билээ. Түүний даалгавараар Монгол Улсын 5 боть зохиолыг гар ноорогоор нь хянаж нягталгүйгээр барахгүй ерөнхийлөгч өөрөө түүнд сайхан үгтэй өмнөтгөл бичиж хэвлэж орхисноор Монголын нэрт түүхч Соёл Шинжлэх ухааны зүтгэлтнүүд мэл гайхаж түүхийг ингэж түүхийрүүлж, гуйвуулж, нягтлан хяналтгүйгээр хэвлэж орхисон нь дэндүү яарч мэргэжлийн бус хэдэн хүний “төсөл” нэрээр бичигдсэн 5 боть хэвлэгдсний дараа хэл бичгийн багшийн мэргэжлийн түүхийн хүрээлэнгийн захирлыг ажлаас халснаар төгсөж билээ.
 
Монголын товч түүхийг анх А.Амар, Х.Чойбалсан нар бичснийг монголын сэргэн мандлын үед 1961 оны ардын хувьсгалын 40 жилийн ойгоор 3 ботоор хэвлэж 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэснээр “нармай монголын" үзлийг дэвэргэсэн гэж Н.Төмөр-Очир нарын сэхээтнүүдийг төөрөгдөл гэж шилдэг сэхээтнүүд хэлмэгдсэн түүх бол чухамдаа Чингисийг зөвтгөж түүхийг гуйвуулсан гэж үзснээс үүдэлтэй билээ.
 
Назарбаевын санаа Чингис хаанаар Монголчууд бахархах нь зүйн хэрэг. Гэхдээ тэр гагцхүү Монголчуудаар хязгаарлахгүй нийт Түрэг-Монгол гарвалын Төв Азийн тархай бутархай олон Ханлиг, Угсаатан овог аймгийг нэгтгэж чадсан тэртээх XIII зуунд нэр алдраа мөнхөлсөн мянганы аугаа их хүн учир Казах түмэн ч үеийн үед түүнийг хүндэтгэж ирсэн гэдгийг сайн мэддэг хүний хувьд хэлсэн болохоос Чингис хааныг Монгол биш Казах гэдгийг огт хэлээгүй юм билээ. Яагаад гэвэл “Монголын нууц товчоонд” бичснээр Найманы Даянханы эх Курбесу эртний сурвалжат Керейдийн Торил хааныг найманы харуулууд алаад толгойг авч ирж тахиж байсан хүү Тайхаанд зэмлэж хэлсэн: “Үхсэн хүний толгойг авч ирж доромжилж өшиглөж байгаа нь яасан мунхаг хэрэг вэ” гэвэл Таян хаан Сэлэмээ суглан “Эртний сурвалжит Керейдийн ван хааныг ингэж доромжлан алсан тэрхүү Монголчуудыг дайлаар мордож босгоны боол болгохоо андгайлая” гэвэл эх нь Курбесу: “Чи юу ярина вэ? Монголчууд гэдэг нь ханхлах муу үнэртэй, хар муу хувцастай тэд нараар юугаа хийх вэ. харин хацар гоо охидоо авч ирж шивэгчин болгож хөл гараа угаахаас өөр юунд хэрэг болох вэ?” гэжээ. Энэхүү 1204 оны намар Найманчуудыг номхтгон сөгдүүлэгчдийн дотор өнөөх Гүрбэсу хатан байгааг харсан Чингис хаан “чи биднийг ханхлах муу үнэртэй, хар муу хувцастай гэсэн бус уу. Тэгвэл тийм хүний өвөрт орох болж дээ” гэж Чингис хаан түүнийг хатнаа болговол Найман бичгийн түшмэл Тататунгааг ордны бичиг соёлын багш болгож хожим түүний дүү Хавт Хасар болон хөвгүүдэд бичиг заасан Казахын “баксы" хэмээн үг “багш” болсон түүхтэй билээ.
 
Казахууд 1206 оноос 1916 он хүртэл Чингисийн ууган хүү Зүчи- Батаас эхтэй Чингисын алтан урагаас хаан, Султанаа сонгож улмаар 1465 он хүртэл “Алтан Орд” Улсын бүрэлдэхүүнд байгаад мөн онд Казахын Жанибек, Керей хаанууд Казахын хаант улсыг байгуулж тэд оросын эсрэг 250 гаруй жил тэмцсэн бол Казахын сүүлчийн хаан Кененсары Касамов хүртлэх эрэлхэг баатар хаан султан цөмөөрөө Алтан урагийн хаадуудыг казахууд “Монгол угсааны” гэж огт ялгалгүй өстөн дайснаас хамгаалсныг сайн мэдэх учир бусад улс орныг дагаж Чингис хаан болон түүний алтан ургийн ноёдыг ад үзэн шоовдорлолгүй “Евроцентризийг” дагаж Чингисийг цуст яргачин- эвдэн буснуулагч гэж ЗХУ болон Оросын “Нэвтэрхий тольд” бичсэн шиг түүнийг хараан зүхээгүйгээр барахгүй Казахын нэрт эрдэмтдийн бичиж туурвиснаар “Монголчууд төдийгүй нийт түрэг гарвалын ардтүмнийг нэгтгэж төвхнүүлсэн хаадуудын - хаан” гэж түүхийг бодит үнэнээр үнэлж бичиж ирснийг Назарбаев бодолцсон бизээ. Тийм учраас бидний нүүдэлчдийн түүхийн эртний үе бол үлгэр домгоос эхтэй бол хожмын түүх нь бодит амьдралаас үүдэлтэй үнэн түүх учраас өөрсдийгөө оргил гээд өрөөлийг бэл гэж үзэлгүй нэг ард түмнийг дордуулсан нөгөө ард түмнийг дээрдүүлсэн санаа агууллаагүй, нүүдэлчин түмний түүхийг үнэн зөвөөр бичиж туурвих үүднээс тэрхүү түүхийн жилийг зарлаж нүүдэлчдийн өнгөрсөн түүхийн хар, цагаан толбыг арилгуулах үүднээс энэхүү буянт үйлсийг үүсгэж ачит мөнхийн гавьяа байгуулсан учир тэр Төв Азиас Түрэг Монголчуудаас тодорсон гурав- дахь манлайлагчийн адармаатай замыг энэхүү эрэгцүүлэн бичсэнийг минь уншигч түмэн тунгаан бодно биз ээ.
 
Х.Ислам / Олон улсын Түрэг-Монгол судлаач түүхийн шинжлэх ухааны Scd доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн/