sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Түвдийн шашны удирдагч Далай лам Английн баруун нутагт болдог Британийн рок хөгжмийн алдарт наадам болох Гластонберид ням гарагт зочилжээ.
 
Хэдэн мянган үзэгч Далай ламын удахгүй болох төрсөн өдөрт зориулан Төрсөн өдрийн дууг дуулсны дараа буддын шашны тэргүүн боловсролын тухай, цэрэг, зэвсэггүй болгох болон өөрийгөө таньж мэдэх талаар үг хэлжээ.
 
Тэрбээр бас хэрэв Далай лам болоогүй байсан бол трактор жолоодохыг хүсдэг тухайгаа ярьсан байна. Далай ламыг хөгжмийн наадамд оролцсоныг Хятадын эрх баригчид шүүмжлээд, ингэснээрээ түүнд салан тусгаарлах ажиллагаа явуулах боломж олгосон гэж мэдэгджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг