sonin.mn
Орос, Катар улсад 2018, 2022 онд болох Хөлбөмбөгийн ДАШТ-ний эрхийг цуцлахгүй. Энэ тухай ФИФА-гийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Вальтер де Григорио Цюрихэд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 
Гэсэн хэдий ч Москва шуугиант авлигын хэрэгт маш болгоомжтой хандаж байна. Оросын Авлигын эсрэг хорооны тэргүүн Кирилл Кабанов үүнийг Орос улсад дарамт шахалт үзүүлэх гэсэн арга зам гэж үзэж байгаагаа Евроньюс телевизийн сувагт ярьжээ. 
 
 
“Улстөрийн тодорхой хүчнийхний Орос улс болон Хөлбөмбөгийн ДАШТ-нд улс төрийн дарамт шахалт үзүүлж , Хөл бөмбөгийн ДАШТ-ийг цуцлахыг оролдсон явуулга гэж үзэж болох юм”гэлээ. 
ОХУ-ын ГХЯ мэдэгдэлдээ, Швейцарьт ФИФА-гийн өндөр албан тушаалтнуудыг саатуулсан явдлыг эрс буруушаан, АНУ өөрийн хуулийг өөр улсын нутаг дэвсгэр дээр хууль бусаар хэрэглэсэн шинэ тохиолдол” гэжээ. 
 
 
Өчигдөр Их Британий “The Guardian” сонин 2018 оны Хөлбөмөгийн ДАШТ-ийг зохион явуулах эрхийг авах санал хураалтад оролцсон 10 хүнийг байцаалтанд дуудсан тухай уламжилжээ. Нэрсийн жагсаалтад Орос улсын Спортын сайд Виталий Мутко байгаа тухай ч шуугиад амжив. Тэгвэл өнөөдөр өглөө “Эхо Москвы” радиостанцаар ноён Мутко энэ тухай түүнд хандаагүй болон шаардлагатай бол асуултуудад хариулахад бэлэн байгаа тухай мэдээлэв. 
Сонирхуулахад , 2010 оны 12 дугаар сарын 2-нд Цюрихт хоёр дахь удаагийн санал хураалтаар ОХУ 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ явуулах эрхийг олж авсан юм.
 
 
 
Москва хот. А.Огторгуймаа
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг