sonin.mn
Баян-Өлгий аймгийн Бугат сумын гуравдугаар багийн нутаг “Их булан” гэдэг газарт 15 настай хоёр хүүхэд Ховд голын усанд осолджээ.
Тавдугаар сарын 17-ны өдрөөс өнөөг хүртэл хүүхдүүдийн цогцсыг эрж хайсаар байгаа  юм. Одоогоор тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, хоёр автомашин, хоёр завьтай очиж,  нутгийн иргэдтэй  хүч хавсран  эрлээ өргөжүүлж байгаа  ч эндсэн хүүхдийг олоогүй, цогцсыг нь хаа байгааг ч тодорхойлж амжаагүй байна.
 
Мөн өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг орчимд Туул голын усанд нэг хүн осолдож нас барсан байсныг аврагч нар гаргажээ.  31 настай А гэгч залуу усанд живж амиа алдсан хэргийг  харъяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Тиймээс дулааны улирал эхэлж буй тул иргэдийг гол, усанд орж осолдохоос сэргийлэхийг Цагдаагийн газраас анхааруулж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг