sonin.mn
 
Өнөөдрийн байдлаар Дорнод болон Сүхбаатар аймагт гарсан түймрийг бүрэн унтраагаад байна. Дорнод аймгийн Баян-Уул суманд хоёр долоо хоногийн турш асч, ихээхэн хохирол учруулсан түймрийг цурманд оруулан унтраажээ. Мөн тус аймгийн Дашбалбар сумын Дэлгэр нуур гэдэг газар цурамнаас гал алдаж, Чулуунхороот сум руу орсныг унтраасан байна.Түймрийн улмаас Сүхбаатар сумын 20 гаруй айлын гэр, мөн тооны мал шатсан. Мөн гэр бүлийн гурван хүн түлэгдэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн яаралтай тусламж аваад байсан юм. Тэгвэл тэднийг Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасагт шилжүүлжээ.
 
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"
 
: