sonin.mn
 
Өнгөрсөн сарын 25-нд газар хөдлөлтөд нэрвэгдсэн алслагдсан бүсүүдэд тусламж хүргэхэд туслахаар АНУ-ын цэргүүд болон яаралтай тусламжийн нисэх онгоц  Балба улсад очжээ.
Нисэх онгоц дутагдалтай байгаа нь газар хөдлөлтийн голомтын ойролцоо аврах, эрэн хайх ажиллагаа явуулахад саад болж байна.
 
АНУ-ын 100 орчим тэнгисийн цэрэг, хоёр нисдэг тэрэг болон шууд эгч дээшээ хөөрөх чадалтай дөрвөн  “Ospreys” нисэх онгоц Катмандуд очсон байна.
 
Нисч, буух зурвас нүхтэй болсны улмаас Балбын ганц олон улсын нисэх онгоц буудалд тусламж ачсан томоохон нисэх онгоцуудыг буухыг хориглосноор АНУ шууд эгц дээшээ хөөрөх чадалтай нисэх онгоцууд илгээжээ.
 
7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амь эрсдэгсдийн тоо 7200 гаруй болоод байна. Мөн 14021 хүн гэмтэж бэртсэн юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг