sonin.mn
 
 
Швейцарийн Женев хот дахь НҮБ-ын салбарт Аугаа ялалтын 70 жилийн ойд зориулсан Аугаа эх орны дайны тухай кино үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ.
Кино урлагийн сонгодог бүтээл болсон “Тогоруун цуваа” /1957/, “Хүний хувь заяа” /1959/, “Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм” /1975/ кинонууд, алдартай баримтат кино болох “Энгийн фашизм”, мөн сүүлийн жилүүдэд гарсан “Цагаан бар” /2012/, “Брестийн цайз” /2010/, “Сталинград” /2013/, “Манан дунд” /2012/ кинонуудыг НҮБ-ын Ордны кино танхимд тавдугаар сарын 8 хүртэл үзүүлнэ.
 
Кино үзэсгэлэнг Беларусь, ОХУ-ын санаачилгаар зохион байгуулж байгаа ажээ. Үзэсгэлэнг нээх ёслолын ажиллагааны үеэр НҮБ-д болон Женев дэх олон улсын бусад байгууллагад  ОХУ-ыг төлөөлөн суугаа байнгын төлөөлөгч Алексей Бородавкин, НҮБ-д суугаа Беларусийн байнгын төлөөлөгч Михаил Хвостов, НҮБ-ын Женев дэх салбарын ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Михаэль Меллер нар үг хэлнэ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг