sonin.mn
 
 
Өнөөдөр дэлхийн улс орнууд "Олон улсын залуучуудын эв санааны нэгдлийн өдөр”-ийг өргөн хүрээнд тэмдэглэж байна. 
Дэлхийн ардчилсан залуучуудын холбооны шийдвэрээр Олон улсын залуучуудын эв санааны нэгдлийн өдрийг 1957 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 24-нд өргөн тэмдэглэж, зэлуу эв санааны нэгдлээ илэрхийлж байгаа юм. Энэ өдөр бол залуусын асуудалд төр ба нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хандуулах зорилготой. Мөн энэ өдөр зорилгодоо хамтран хүрч, нэгдэл нягтралтай байх мэдрэмжийг залуу хүн бүрт төрүүлэх, тэдний дуу хоолойг сонсохыг шийдвэр гаргагчдад уриалдаг уламжлалтай.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг