sonin.mn
 
 
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны vйл ажиллагааны хөтөлбөрт тус­­гагдсаны дагуу “Улаанбаатар хотын нийтийн тээв­­рийн vйлчилгээнд удирд­­лага, мэдээл­­лийн болон цахим төлбөрийн систем нэвтрvvлэх төсөл”-ийг хэрэгжvvлж байна. Уг төслийг Нийслэлийн ИТХ-ийн Тэргvvлэгчдийн өнгөрсөн оны аравдугаар сарын “Хамтарсан компани байгуулах тухай” тог­тоолоор байгуулагдсан Монгол Солон­госын хамтарсан “Улаанбаатар Смарт Карт” ХХК хэрэгжvvлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар том оврын автобусуудад тоног төхөөрөмж суурилуулах ажил vргэлжилж байгаа талаар албаныхан онцлосон юм. 
Автобусны туршилтын vйл явцтай нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бvтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон албаны бусад хvмvvс танилцлаа. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр зорчих карт буюу “Цахим карт”-ыг худалдах, цэнэглэх 450 цэг байгуулна. Зорчигчид “Цахим карт”-аа нэг удаа худалдан авч, 1000-100 мянган төгрөг хvртэл буюу өөрийн хvссэн хэмжээгээр мөнгө байршуулан цэнэглэж ашиг­лахаар тооц­­жээ. Иргэд ухаалаг автобусандаа урд талын хаалгаар орж жолоочийн хажууд байрлах карт уншигч төхөөрөмжид цахим картаа уншуулна. Харин буухдаа зөвхөн арын хаалгуудаар гарч, хаалганы дэргэд байрлах төхөөрөмжид цахим картаа дахин уншуулаах юм. 
Төсөл хэрэгжvvлэгчдийн төлөвлөснөөр төхөөрөмжийг нийтийн тээврийн 1200 орчим автобусанд долоодугаар сарын 01 гэхэд суурилуулж, иргэдэд vйлчилж эхлэх аж. Мөн иргэдэд vйлчлэх “Хэрэглэгчийн төв”-ийг ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм байна.
 
Эх сурвалж: