sonin.mn
 
Аугаа Эх орны их дайны ялалтын 70 жилийн ойн Ангарск хотын цэргийн парадад Монголын "Тэмүүжин Өрлөг" цэргийн сургуулийн 40 гаруй сонсогч хөл тавина.
ОХУ-ын Сибирийн цэргийн тойргийн Эрхүү муж дахь Ангарск хотод ялалтын парад болох юм бөгөөд энэхүү баярын жагсаалд зөвхөн монголын цэргийн сургуулийн сурагчдыг урьсан нь  хоёр орны цэргийн удаан жилийн хамтын нөхөрлөлийн билгэ тэмдэг, шинэ цагийн хамтын ажиллагааны хэлхээ холбооны илэрхийлэл болж байна гэж БХЯ, Зэвсэгт хүчний удирдлага үзэж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг