sonin.mn
 
2015 оны 03 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд Зам тээврийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, Авто замын хөгжлийн төв зэрэг байгууллагуудын холбогдох мэргэжилтэн, эрх бүхий албан тушаалтнууд хамтран Улаанбаатар-Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай, А-0401 замд тухайн замыг Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, стандарт шаардлагад нийцэж байгаа эсэхэд шалгалт явуулав.
Шалгалтаар авто замыг барихдаа MNS:4596-2014, 4597-2014, зэрэг холбогдох стандартуудад нийцүүлээгүй, замын тэмдэг тэмдэглэл шаардлага хангахгүй, мөн тээврийн хэрэгслийн жолооч нар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин хурд хэтрүүлэх, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага MNS: 4598-2011 стандартыг зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр өөрчлөн тоноглосон тээврийн хэрэгсэл жолоодох, зориулалтын бус гэрэл хэрэглэх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.
Шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгах, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг холбогдох газруудад хүргүүлж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.