sonin.mn
 
 
“Олон улсын эмч нарын өдөр” өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ сарын 17-ны өдрийн 47 дугаар зарлигаар дараах нэр бүхий хүмүүс төрийн дээд одон медалиар шагнасан юм. Шагналыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр гардуулан өгөв.  
 
 “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн тасгийн эрхлэгч Д.Лянхуа, “Алтангадас одон”-гоор Скай эмнэлгийн их эмч Б.Туяа, III амаржих газрын төрсний дараах тасгийн эрхлэгч Э.Цовоо, ХӨСҮТ-ийн сувилагч Ч.Цэнгэл, Happy veritas эмнэлгийн дэд захирал  Г.Батгэрэл, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар ЭМСЯ-ны ЭЭХХ-ийн мэргэжилтэн Д.Уранчимэг, Оргил рашаан сувилалын физик эмчилгээний сувилагч Н.Эрдэнэчимэг нарыг тус тус шагнав.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг