sonin.mn
 
 
Улаанбаатар хотоос Орон нутгийг чиглэсэн замын нөхцөл байдал нь шавар шавхай ихтэй, оройн цагаар мөстөх, хальтиргаа гулгаа үүсэх аюултай тул жолооч нар замын нөхцөлд тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Автотээврийн үндэсний газраас анхааруулж байна.
Мөн ОБЕГ-аас орон нутгийг зорих гэж байгаа хүмүүс  машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлэв. Учир нь өчигдөр нийслэлийн ойр орчимд буюу Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Баянчандмань, Эрдэнэ сум, Хэнтий аймгийн Жаргалт хаан сумын нутаг дэвсгэрт цас их хэмжээгээр оржээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг