sonin.mn

Дэлхийн ур чадварын олимпод Монголоос оролцох багийн гишvvд тодорсоор байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн “Монгол ур чадвар-2015” тэмцээний ялагчид Бразилийн Сан Паулуд ирэх наймдугаар сарын 11-16-нд болох Ур чадварын 43 дахь олимпод дэлхийн 71 орны vе тэнгийнхэнтэйгээ эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг гайхуулан өрсөлдөх юм. Одоогоор цахилгаан, өрлөг угсралт, хавтанцар наах, токарь, тогоочийн мэргэжлээр өрсөлдөх залуус тодорсон. Энэ долоо хоногт мужаан, гагнуур, vсчин, гоо заслын мэргэжлээр Бразил явах залуусын нэр тодорхой болох юм. Өнгөрсөн баасан гаригт “Монгол ур чадвар-2015”-ын тогоочийн мэргэжлээр дэлхийд өрсөлдөх оролцогчийг шалгаруулах тэмцээн Монголын хоол урлахуйн нийгэмлэгийн байранд болсон юм.
Тэмцээнд “Монгол ур чадвар-2014”-өөс шалгарсан Техник технологийн дээд сургуулийн тогоочийн хоёрдугаар ангийн Бат-Оюуны Мөнх-Эрдэнэ, Технологийн дээд сургуулийн Мэргэжлийн боловсролын салбарын тогоочийн хоёрдугаар ангийн Цэрэндоржийн Билгvvн нар Бразилийг зорих эрхийн төлөө “тулалдлаа”.

Уг тэмцээнийг Монголын зочлох vйлчилгээний холбоо голлон зохион байгуулсан бөгөөд оролцогчдын мэргэжлийн ур чадварыг сорих даалгаварыг англи хэл дээр өгснөөс гадна шvvгчдийн бvрэлдэхvvнийг ч дан гадны тогооч нараар бvрдvvлжээ. Мөн тэмцээнийг хэр шударга зөв явж буйг ажиглах хөндлөнгийн ажиглагч нарыг ч урьсан байлаа. Тэмцээн өдөр 12:00 цагт эхэлсэн. Оролцогчид vндсэн гурван даалгавар биелvvлэх ёстой байсан бөгөөд даалгавар бvрийг гvйцэтгэх хугацааг ч нарийн тогтоосон. Тэдний эхний даалгавар vхрийн махаар бэлтгэх vндсэн хоол, хоёр дахь нь ногооны салаат, харин гурав дахь нь өгсөн материалаар өөрийнхөө сэтгэмжээр хvссэн хоолоо “урлах” байлаа. Хамгийн сонирхолтой нь энэ тэмцээний шvvгчид хvvхдvvдийг хоолоо эхлэхээс дуусах хvртэл яг дэргэд нь байж ажигладаг юм билээ. Энэ нь хvvхдvvдийг хоолоо хэрхэн яаж хийж юугаар амталж буй техник ажлыг нэгбvрчлэн харахаас гадна багаж хэрэгсэлтэйгээ хэрхэн зөв харилцаж, ажлын байрны дэг журмыг яаж сахиж буйг ч давхар анзаардаг онцлогтой гэнэ. Завгvй ажилласан хvvхдvvдэд даалгаварт өгсөн гурван төрлийн хоолоо хийхээс гадна бэлэн болсон хойно нь таваглах vйл явц ч тун чимхлvvр ажил байв.

Тэмцээний дvн 17 цагт гарсан. Дvнг нэгтгэх амаргvй байсан бололтой. Шvvгчид нэлээд зөвлөлдсөн. Эцэст нь оноог танилцуулахад Б.Мөнх-Эрдэнэ 73,8, Ц.Билгvvн 68,8 оноо авсан байлаа.

Б.Мөнх-Эрдэнэ: Тvрvvлчихлээ гэдгээ эхлээд ээждээ хэлнэ

Ирэх наймдугаар сард болох Дэлхийн ур чадварын олимпод тогоочийн мэргэжлээр Монгол Улсыг төлөөлөх эрх авсан Б.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Тэмцээнд тvрvvлнэ гэдэгтээ итгэлтэй байсан уу?

-Ер нь гайгvй ээ. Болох байх л гэж бодсон. Гэхдээ Билгvvн бид хоёр өмнө нь нэг биш удаа мэргэжлийн тэмцээнд хамт оролцож байсан болохоор тvvнийг чадвартай сайн гэдгийг мэднэ.

-Тvрvvлчихлээ гэдгээ дуулаад энэ баяртай мэдээг хамгийн анх хэнд дуулгана гэж бодож байгаа вэ?

-Ээж рvvгээ ярина. Тэгээд эмээ өвөөдөө хэлнэ.

-Тэмцээний бэлтгэлээ яаж хийсэн бэ?

-Цолмон, Ариунаа гэж хоёр багшийнхаа удирдлага дор голдуу сургууль дээрээ л бэлтгэлээ хийсэн дээ. Сvvлийн тэмцээнд Ариунаа багш дасгалжуулсан. Сургуулиас гадна таньдаг ах нарын ресторануудаар очиж юм заалгаж байсан минь их тус боллоо.

-Чиний хийх дуртай хоол юу вэ?

-Монгол хоол хийх дуртай.

-Дэлхийн тэмцээнд монгол хоол хийх болов уу?

-Vгvй байх. Би тэмцээний тухай бичлэг vзсэн. Тэгэхэд голдуу европ хоол хийдэг юм билээ.

-Сая загасаар хийсэн хоолыг чи өмнө нь хийж байсан уу?

-Тэмцээний гурав дахь даалгаварт загас өгнө гэдгийг мэдэж байсан ч чухам юу хийх нь нууц байсан. Тиймээс даалгавраа аваад материалаа хараад юу хийхээ шийдсэн.

-Тогоочийн мэргэжлийг яагаад сонгосон юм бэ?

-Багаасаа л ээжийнхээ хоол хийж байгааг харж, тусладаг байсан. Тийм болохоор тогоочийн мэр­­гэжилтэй болохоор шийдээд энэ сургуульдаа орсон. Хvмvvсийг амттай хоолоор дайлаад, хийсэн хоолыг минь хvмvvс амтархан идэж байгааг харах гоё.

-Ээжийнхээ хийдэг ямар хоолонд дуртай вэ?

-Цуйванд.

-Чи бие даагаад хамгийн анх ямар хоол хийж байв?

-Бууз хийсэн. Сургуульд ороогvй байхдаа.

-Ирээдvйгээ яаж төсөөлж байна?

-Мундаг тогооч болоод өөрийн гэсэн ресторанаа байгуулж, дуртай ажлаа хийнэ л гэж боддог.

Дэлхийн тvвшний шалгуурт чадахаараа ойртсон

Монголын зочлох vйлчил­­гээний холбооны урилгаар тогоочийн мэр­­гэжлийн тэм­­цээнийг шvvсэн Аррандаас цөөн зvйл тодрууллаа.

-Дэлхийд Монголыг төлөөлөн өрсөлдөх шилдэг тогоочийг шалгаруулах хэр амаргvй байв?

-Амархан байгаагvй шvv. Гэхдээ өнөөдөр энэ тэмцээнийг шvvсэндээ маш баяртай байна. Хvvхдvvдийн ур чадварыг хараад vнэхээр бахархаж байлаа. Энэ хvvхдvvд дэлхийд дээгvvр өрсөлдөж чадна.

-Даалгавар дэлхийн тэм­цээнийхтэй хэр нийцэж чадсан байв?

-Дэлхийн тvвшний шал­гуурт чадахаараа ойртсон гэж vзэж байгаа.

-Монгол хvvхдvvдийн чад­вар танд ямар санагдав. Тэд дэлхийд өрсөлдөх хэмжээнд хvрч vv?

-Хvvхдvvдийн хувьд сурах зvйл их байгаа. Бид тэмцээн хvртэл бэлтгэл сайн хийхэд нь боломжоороо тусална. Тиймээс дутуугаа нөхөөд улам илvv сайжирна гэдэгт итгэлтэй байгаа учраас дэлхийн тэмцээнд очоод яах бол гэж санаа зовохгvй байна. Хэдийгээр нэг нь ялж, нөгөө нь ялагдсан ч энэ хоёрт хоёуланд нь гайхалтай сайхан ирээдvй байгаа.

-Та өөрөө олон улсын тэмцээний туршлага хэртэй вэ?

-Хэдийгээр би дэлхийн тvвшний тэмцээнд оролцож байгаагvй ч гал тогоонд 16 жил ажилласан туршлага минь, мөн энэ хугацаанд олж авсан мэдлэг минь харьцангуй өндөр гэж боддог учраас тэмцээнийг шvvх vед алдаатай шийдвэр гаргаагvй гэдэгтээ итгэлтэй байна.

-Та шvvг­чээр хамт ажил­ласан нөхдийгөө танилцуулаач.

-Хоёулаа “Best western premier tuushin” олон улсын сvлжээ зочид буудлын төлөөлөл. Хенри Монголд ирээд нэлээд удаж байгаа. Харин Пол гурван сар болж байгаа юм. Пол бол “Туушин”-гийн ерөнхий менежер. Аль аль нь туршлагатай мундаг хvмvvс.

-Та гурвын хооронд санал зөрөлдөх ч юм уу зvйл гарсан уу?

-Оноо нь их ойрхон байсан. Бидний бодож байсан бvгд таарсан гэдэг нь тавьсан онооноос харагдах биз ээ. Хvvхдvvийн сэтгэх чадвар сайн, яавал гоё хийх вэ гэж хичээж байгаа нь бидний хэн хэнд маань маш их таалагдсан. Мэдээж хэрэг бvх зvйл төгс байгаагvй. Тэдэнд сурах зvйл маш их байна. Тухайлбал хоёр оролцогчийн маань нэгнийх нь хоолны амт сайн байхад нөгөө нь чимэглэл талдаа илvv байх зэргээр ялгаа байсан.


Эх сурвалж: