sonin.mn

ТОКИО. /RIA Novosti/. Японы нийслэл Токио хотод сакура цэцэглэж эхэлжээ. Тус хотод орших Ясүкүнийн сүмийн дэргэдэх “хяналтын мод” гэж нэрлэдэг сакурагийн бут даваа гарагийн өглөө дэлбээгээ нээж эхэллээ.

“Токиод сакура цэцэглэж эхэллээ” гэж телевизийн "NHK" суваг цаг уурын албаны мэдээллээс иш татан  уламжилсан байна.

Цаг уурчдын мэдээлж байгаагаар бол энэ жил сакура 2014 оныхыг бодвол хоёр хоногийн өмнө цэцэглэж эхэлжээ. Хамгийн түрүүнд өмнө зүгийн Кагошима мужийн Кагошима хотод гуравдугаар сарын 21-нд сакура дэлбээлжээ. Харин умард зүгийн Хоккайдо аралд сакура бүр тавдугаар сарын дундуур цэцэглэдэг байна.

Д.Жаргал

 

Эх сурвалж: "Монцамэ"