sonin.mn
Хууль зүйн яам, “Монголын эмэгтэйчүүдийн сан” ТББ хамтран өнөөдөр Хууль зүйн яаман дээр “Бага насны хүүхдийн бэлгийн халдашгүй байдал, аюулгүй орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах” хэлэлцүүлэг хийлээ. Энэхүү хэлэлцүүлгийг “Монголын эмэгтэйчүүдийн сан” ТББ-аас жил бүрийн 12 дугаар сарын 10-наас гуравдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулдаг “Охид эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах 88 өдрийн аян”-ы хүрээнд зохион байгуулж байгаа ажил юм. Түүнээс гадна сүүлийн өдрүүдэд гарсан охид ,хүүхдийн хүчирхийллийн асуудлыг ч хөндөхөөс аргагүй болсныг хэлэлцүүлэгт оролцогсод дурдлаа.  Цагдаагийн ерөнхий газарт 2014 онд 301 хүчингийн гэмт хэрэг бүртгэгдсэний 297 нь эмэгтэй хохирогч байгаа бөгөөд 125 нь насанд хүрээгүй, түүнээс 10 нь 7 хүртэлх насны хохирогч байгаа гэсэн судалгаа гарчээ. Тиймээс хүүхдийг хүчирхийллээс хамгаалах нь төрийн болоод ТББ-иудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ажлын уялдааг сайжруулах нь чухал болохыг харуулж байна гэдгийг хэлэлцүүлэгт оролцогч талууд онцлов.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: