sonin.mn
Ховд аймгийн Булган, Үенч сумын 41 өрхийн 776 малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, тусгаарлажээ. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний давтан дүнгээр шүлхий өвчин болохыг тогтоосон байна. Мөн Баян-Өлгий аймгийн Булган суманд малын шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: