sonin.mn
Монгол Улсын ШУА, Монгол Улсын их, дээд сургуулиудын консорциумын хооронд хамтран ажиллах гэрээг пүрэв гарагт байгуулжээ. Уг гэрээнд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Монгол улсын Их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч, доктор Т.Хэрүүга нар гарын үсэг зурсан байна. ШУА болон их, дээд сургуулиудын профессор, эрдэмтэн судлаачдын оюуны боломж, бүрэлдэн бэхэжсэн материаллаг баазад түшиглэн улс орны эдийн засаг, нийгмийн нарийн ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх, өндөр түвшний судалгааг хамтран хэрэгжүүлэхэд энэ гэрээний зорилго оршиж байна.
 
Хоёр талаас тус тусын харъяа хүрээлэн, төвийн лабораториуд болон бусад судалгааны баазад магистрант, докторант, эрдэмтдийг харилцан ажиллуулах юм. Мөн олон улс, бүс нутгийн болон хоёр талын хамтарсан төсөл, эрдэм шинжилгээний хурал болон бусад арга хэмжээнд эрдэмтэн, судлаачид, багш оюутнуудын төлөөллийг оруулж, харилцан дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Энэхүү гэрээ нь 4 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар тусгажээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: