sonin.mn
СӨҮЛ. /VOA/. Пүрэв гарагийн өглөө Сөүл хотод Өмнөд Солонгост суугаа АНУ-ын Элчин сайд халдлагад өртсөний улмаас нүүрэндээ 80 оёо тавиулжээ. Халдлага үйлдсэн этгээд хэт үндсэрхэг үзэлтэй нэгэн байсан бөгөөд ганцаараа уг үйлдлийг хийсэн гэж мэдүүлж байгаа юм.Зүүн гар болон нүүрээ зүсүүлсэн элчин сайд Марк Липперт  Сөүл хотын “Sinchon Severance” эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна. Түүний нүүрэн дээр үүссэн гүн шарханд оёо тавих шаардлагатай гэж тус эмнэлгийн захирал Юнг Нам-Сик ярилаа.
 
“Липпертийн баруун хацраас эрүү хүртэл 11 см урт, гурван см гүн зүсэлт үүссэн. Түүний мэдрэл болон шүлсний булчирхайд ноцтой гэмтэл учраагүй” гэж Юнг Нам-Сик мэдэгдсэн байна. Эмч нар түүний зүүн гарын гурван хуруунд боолт хийж өгчээ. Элчин сайдын шөрмөс, мэдрэлтэй холбоотой гэмтлийг засахын тулд мэс засал хийсэн гэж “Associated Press” агентлаг мэдээлжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: