-Дурсамж тэмдэглэл-
...Улаанбаатарт хамгийн өндөр нь юу вэ гэж асуувал тээр урд байгаа Зайсан толгой дээрх Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг заадаггүй юм бол манай зурагтын антенныг хэлэх биз ээ. Үүнтэй маргах хүн үгүй ээ. Харсаар нүдэн дээр хамгийн өндөр нь тэр л байна. Энэ антенн их түүхтэй. Үе солигдон мултарч шинэ залуу хойчийнхон түрэн орж ирэх тоолонд ямарч үүх түүх бүдгэрч байна. Хэрэв дурсаж ярихгүй л бол ер нь тэгээд салхины аясанд гэдэг шиг замхран алга болж ч мэднэ. Гэхдээ хүний ой санамж гэж нэг юм байна аа. Түүнийгээ унтарч замхрахаас өмнө хэлж бичиж үлдээх л ёстой.
Саяхан болсон явдал. Би дандаа л яарч явдаг хүн. Хотын төв орчихоод буцах замдаа гар өргөж унаа бариад телевиз рүүгээ давхилаа. Давхих гэж дээ тэр их түгжрээнд зүгээр л гэлдэрч явсан хэрэг. Тэгсээр явтал ашгүй тасганы овоо өнгөрч телевиз рүү өгслөө. Жолоо барьж яваа хүн нь 30 хүрээгүй залуу. Дэргэд нь бас төдий насны эрэгтэй сууна. Бодвол найз нь бололтой. Тэгтэл гэнэт антеннын тухай ярьж эхлэв. Олигтой ч юм ярьсангүй. Гэхдээ хэдэн үг солилоо.
-Энэ одоо тээн, зда хэдэн метр бол..
-Мэдэхгүй
-Нөгөө юу билээ Францад байдаг. Тэр лаг тээн.
-Энэ одоо чийдэн мийдэн асаад байгаа маа, зда
-Ах аа /над руу хандав/. Энэ одоо хэдэн метр бол зуу хүрэх болов уу?
-192 гэсэн байх аа.
-Өөх овоо юм. Энийгээ буулгаач “зда” шог юм. Өөр аймаар гоёыг баривал тээн. Дээрээ тавцан мавцантай ресторантай.
- Манайх дандаа ийм хошин юм хийж байх юм. Зда, айн.
- Та телевизэд байдаг юм уу?
-Тийм ээ. 32 жил болж байна.
-Хөөх аймаар хөгшин юм. Гэхдээ гоё харагджийна.
-Та гоё кино гаргаач
-Ямар ?
-Өө ямарч яадгийн гоё кино. Нөгөө хэн билээ нэг даргыг хусна гээд л яриад байсан ..здаа ...Халцан уу . Зда баахан мөнгө шаасан даа айн...
-За ах аа, гурван мянга... ирчихлээ. Гэснээ нэг сүрхий харснаа нээрэн та зурагтаар гардагч бил үү гэсээр бидний яриа өндөрлөж билээ.
Би ч төлбөрөө төлөөд ажлынхаа үүдэн дээр буухдаа антенн руугаа харж билээ. 1996 оны цагаан сар. Амьтан хүн золгож хот, хөдөөгүй хөл хөөрцөг болж байсан шинийн нэгний өглөө би гэртээ золгочихоод антенн дээрээ гарч хадаг уяхаар очиж авирч байлаа. Яагаад ч тэгж бодсон юм бүү мэд. Гэхдээ нэг санаа байсан. 1994-1995 онд манай телевизээс олон хүн ээлж дараалан бурхны оронд явсан бөгөөд вестбюлийн хана эмгэнэлийн мэдэгдлээс салахаа байж билээ. Их л эвгүй байсан. Тэгээд л дотроо сайхан он гараасай ер нь энэ байр савандаа сүсэглэж л явах хэрэгтэй юм байна даа гэж бодон УКВ-гийн өрөөгөөр дамжин антенн холбосон гүүрээр явж шат хүрээд антенныхаа эхний хэдэн залгаас өнгөртөл өгсөж билээ. Нэг их хол яваагүй ээ.
Жараад метр л дээр гарсан. Айгаад хол авирч чадаагүй юм. Тэгээд нэг жижигхэн тавцан дээр зогсож эргэн тойрныг харав. Нэг хадаг уячихаад буув. Надад антенн их сайхан санагдсаар явдаг юм. Тэрнээс хойш 2006 онд телевизийнхээ залуу редактор Д.Туулд хэлж антенныг барьсан Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тухай хорь бил үү гучин минутын нэвтрүүлэг хийлгэж билээ. Энэ антенн манай улсад цорын ганц юм гэж бодохоор бас л бахархал. Энэ тухай цөөн хэдэн юм яръя. Өнөөдөр телевизийн антенн өнгө, өнгийн гэрэл чийдэн цацруулаад сайхан харагддаг. Үнэндээ бол манай хотын нэг гайхалтай чимэг юм. Бүр цаашилбал хөгжил дэвшлийн маань түүхийн нэг чухал гэрч болно оо. Яагаад....Энэ тухай товчхон өгүүлье.
Улаанбаатар хотод Зурагт радиогийн төв байгуулах зураг төслийн ажил хийх даалгавар авсан хүмүүс гэвэл анхны төлөвлөгөө бичиг баримтыг боловсруулж ажил хэрэг болгосон инженер Ц.Мятав гуай инженер Балдандорж зэрэг хүмүүс. Телевизийн антен буюу цамхаг /Оросоор мачта/ гэнэ анх Зайсан толгойд байрлуулах санал гаргажээ. Бас Богд уулын нэг оргил Ширээтэд байрлуулах ч санал байж. Зайсан толгой руу инженерийн ямар ч шугам очоогүй болохоор бүтэшгүй санаа гээд орхиж. Дараа нь бас Гандантэгчинлэн хийдийн дэргэд, Офицерүүдийн ордны хажууд, мөн Тасганы овоонд ч байрлуулах саналууд боловсруулагдсан юм билээ. Анхны зураг төсөлд 60 орчим метрийн өндөртэй нарийн турь муутай антеннын зураг байв. Тэр үед Төв хороо Засгийн газарт барилгын асуудал хариуцаж байсан Майдар дарга хотын төвд тун үзэмжтэйгээр барих зураг төслийн даалгавар өгчээ.
Хүмүүс дээр гараад хотоо харчихдаг, бас ресторантай ч байж болох цамхаг хэрэгтэй. Хэрэв үзэмжгүй сэрзгэр төмөр юм бол хотоос зайлуулж бариарай гэсэн байна. 1964-1965 онд Зөвлөлт улсаас антенныг барих газар сонгох хайгуулын ажил хийхээр нарийн мэргэжлийн дөрвөн хүн иржээ. Хайгуул ангийн ажлын үр дүн муугүй байлаа. Тасганы овооны баруун хойд дэнж хүүхдийн больницын /Одоогийн Эх нялхсын төв /ард задгай талбайг олж харав. Тэнд хөрсний болон бусад судалгаа хийжээ. Би бас нэг юм санадаг юм. Манайх хашаанд өвөлждөг байсан тэр жилийн хавар гараа хадаасанд урж удалгүй бохирын халдвар орсноор суганы булчирхай цочин жигтэйхэн халуурахад ээж намайг хүүхдийн больницад хэвтүүлсэн билээ. Би тэгэхэд 6 нас хүрэх гэж байх. Эмнэлэгт тариагаа хийлгэж хоолоо идсэн хүүхдүүдэд хийх юм юу байх билээ. Хойшоо л цонхоороо харах. Тэгэхэд л аварга том цамхгийн доод хэсгүүдийг угсарч байсан нөр их ажил цонхоор харагддаг байсан юм. Өдөржин хараад зогсдог байлаа. Их л сонин санагдаж байсан юм.
Гээд бодоход яах аргагүй 1966 он юм даг. Антеннын “матч- цамхаг” маш хурдан хугацаанд угсрагдсан. За энэ ч яахав. Үүнээс өмнө юу болсон бэ гэвэл Зурагтын шинэ техник тоног төхөөрөмж эзэмших боловсон хүчин бэлтгэхээр 1965 онд Ленинград хот руу хорь орчим залууг курст сургахаар явуулав. Энэ залуусыг явахаас өмнө ахмад инженер Г.Балдандорж гэж хүн залуучуудад хоёр сар хичээл заажээ. Антенн байгаа дов дээр тэр үед цагдаагийн нохойн сургууль гэж байсан байв. Хайгуул ангийн инженерүүд хотын хэд хэдэн газар судалж үзээд эцэстээ энэ газрыг товлосон байна. Харин шийдвэр яг таг гаргахын өмнө бас өөр өөр саналууд хүчтэй орж иржээ. Заримдаа Улс Төрийн товчоон дээр ч маргаан үүсч байв. Хайгуулын ангийнхныг мухардлаас гаргасан хүн нь Ю.Цэдэнбал дарга юм. “Ерөнхий” яарч байлаа. Октябрийн хувьсгалын 50 жилийн ойн өмнө өөрийн гэх зурагттай болох нь аль аль талдаа улс төрийн том ач холбогдол бүхий үйл явдал болох байв. Хоёрт Брежнэв дарга 1966 онд айлчлахад хоёр удирдагч Дархан хот руу явах замд архидаж “Бр”е дарга танай зурагттай болгох ажлыг хурдлуулна, Октябрийн баярын парад үзүүлнэ гэж ам алдсаныг нь шүүрч шуурхай шийдвэр гаргуулсан байв. Энэ тухай би бүр 1984 онд ахмад хүмүүсийн ярианаас сонсож байсан.
Дожоодорж гуай ярьсан санагдана. Ю.Цэдэнбал дарга Зурагтын барилгын суурь тавих болон цамхаг босгох газрыг ирж үзчихээд - Энэ их саруул өргөн талбайтай газар байна. Эндээ л шан татъя гэсэн гэдэг. Хожим Ц.Мятав дарга дурсамждаа тэгж бичжээ. Сүүлд 1980-аад оны дундуур үүнийг бичигч миний бие Бадрууган найруулагчтай Ж.Бадраа /Эрдэмтэн зохиолч, урлаг судлаач / гуайтай уулзаж суухад “Танай энэ телевизийн буурин дээр хувьсгалын өмнө гамин цэргийн харуул хороо байсан. Энэ өндөрлөгөөс Богдын өргөөг дурандаад л харж суудаг байж” гэсэн юм. Харин зүүн жалганд чинь гамингууд хүн буудаж алдаг байсан. Тэр үед Хүрээнээс хол, хойд зах нь шүү дээ гэж байв. Сүүлд олон хүний яриа хөөрөө сонсоход тийм л юм шиг байна билээ. Харин 1950-иад оноос хойш айл хунарт дарагдаж, дэнж дээр нохойн сургууль гэж байгууллагын контор хашаа нь төвлөрч эхэлжээ. Антенн барихад хайгуул ангийн судалгааны гол анхаарсан зүйл нь салхины хурдны өөрчлөлт, хур тундас уналтын дундаж, халуун хүйтний хэлбэлзэл, цас, борооны хэмжээ, төмөр хийцийн цанталт, газар хөдлөлт зэргийг маш богино хугацаанд нарийн тооцож гаргасан байна.
Ямарч байсан газар хөдлөлтийн хамгийн идэвхгүй бүс байсан нь энэ газрыг сонгоход их нөлөөлжээ. Улаанбаатарт газар хөдөлбөл манай зурагтын байр хамгийн сүүлд нурах юм л гэж ойлгогддог. Ингээд 1965 оны 10 сард Их хурлын дарга Ж.Самбуу гуай ирж 35 метрийн өргөн, урттай, 4 метрийн гүнтэй талбайд барилга угсралтын ажлыг ёслол төгөлдөр эхлүүлжээ. Антенн баригдсаны дараахан 1970-аад онд тээр дээр байдаг толийг нь тусгай хүн гарч арчдаг юм гэнэ лээ гэсэн яриа хотоор нэг тарсан байсан даа. Антенн 180 метрийн өндөртэй, дээр нь 12 метрийн цацах антенн байрлуулснаар манай улсын хамгийн өндөр бүтээн байгуулалт болсон юм даг. Антеннын эд, ангиудыг Зөвлөлтөөс ачиж ирэхэд суурь бэхэлгээний төмөр, эрэг боолт, чангалагчийн будаг ихээр ховхорсон байжээ.
Үүнийг олон хүн дайчилж дахин зүлгүүрдүүлж, хусаж зузаан будаг тавьсан бөгөөд их л ярвигтай ажил байсан юм шүү гэж ярьцгаадаг. Яагаад гэвэл будаггүй газар эрхий хурууны дарам чинээ үлдэхэд л /коррозод / зэвэнд баригдан антеннын суурийн боолтууд муудах аюултай байв. Дүрс, дуу цацах хүчин чадлын дээд радиус нь 140-160 км байлаа. Ер нь олон хүний дурсамжаас харж байхад Монгол Улс телевизтэй болоход инженер техникийн ажилтан талаасаа Д.Гарам-Очир дарга, Ц.Мятав гуай Г.Балдандорж, Д.Сэр-Од И.Норовжав, Р.Дэчинлхүндэв нарын техникийн ажилтнууд онцгой үүрэг гүйцэтгэсэн. 1965 оны 10 дугаар сарын 27-ны тэр өдөр Их хурлын дарга Ж.Самбуу гуай хадаг, цай, мөнгөн ембүүг антеннын суурьт монгол заншлаар байрлуулсан энэ их ажил өрнөжээ.
Антеннын барилга угсралтын ажлыг Зөвлөлтийн барилгын трестийн мэргэжилтнүүд угсрав. Зөвлөлт Холбоот улсаас сургууль төгсөж ирснээр Н.Тогоонтөмөр, М.Дорж, Ж.Батчулуун нар хамт маш эрчимтэй ажиллажээ. Телевиз гэхээр олон зуун нэртэй, нэргүй уран бүтээлчдийн нэр хэлдэг. Энэ нь зөв зүйтэй ч нэвтрүүлэг хийх техник тоног төхөөрөмжийг анх угсарч суурилуулсан хүмүүсийг онцлохгүй бол уран бүтээлчид дан ганц үзэг цаас барьж телевизийг босгохгүй. Манай телевизийн их хойморт олон алдартнуудын зураг залаатай байдаг. Гэвч инженер хүний хөрөг зураг хоёр, гуравхан байдаг нь “ариун ёсонд” нийцэмгүй санагдана. Яагаад гэвэл тэр их махруун хөдөлмөр, дайчин шаргуу ажиллаж байсан олон арван инженер техникийн хүмүүс түрүүлж гавьяагаа байгуулсныг одоо улам бүр мартсаар байна. Энэ миний бодол оо. 1965 оноос эхэлсэн ажил маш эрчимтэй урагшилсан. Телевизийн урлаг үүсч хөгжихөд тулгын чулуу, өргөө гэр болох байр сав антенн зэрэг цогцолбор ажилд тэр үед “3 сая” орчим шилжих рубль зарцуулжээ. Их мөнгө юм аа.
Манай ахмад сэтгүүлч Т.Галдан гуайн дурсамжаас их сонин мэдээ олж уншиж байлаа. Юу гэвэл: Телевиз байгуулахад мэдээж боловсон хүчин чухал хэрэгтэй байж. Тэгээд Кино болон Театраас бас сонин хэвлэл Радиогоос хүмүүс дайчлах шаардлага гарах. Соёлын Яамныхан үүнд жаахан дургүй байж. Тэр байтугай хэрэв Зурагт, радиотой болчихвол энэ олон урлагийн байгууллагууд хийх ажилгүй, орлого ч үгүй, юу юу ч үгүй болно гэж тэрүүхэндээ шүүмжлэлтэй хандаж байсан байна. 1960-аад оны эхэн үе, аргагүй шүү дээ. Байшингийн хувьд Телевизийн гол орох хаалгыг хойш нь харуулж барьжээ. Зуны цагийн халуун наранд ялаа шумуул ихэддэг. Хойшоо сүүдэр талдаа орох хаалгатай байвал студид ялаа орох нь бага гэсэн дүгнэлтээр гол хаалгаа ардаа гаргасан гэж ярьдаг юм. Энэ тухай Жалан-Аажав дарга болон Ц.Мятав гуайн бичсэн дурсамжид байгаа. Сонирхолтой л хэрэг.
Бүх ажлыг Октябрийн Их хувьсгалын 50 жилийн ойн өмнө дуусгахаар шамдацгааж товлосон хугацаандаа амжуулсан. Өмнө нь жинхэнэ биш туршилтын нэвтрүүлгүүд байн байн цацаж эхэлсэн нь бараг 1966 оны наадмаас хойш юм. Тэр үед айлууд зурагтгүй байсан болохоор мэдээгүй. Төв цэнгэлдэх хүрээлэнд 1967 оны наадмаар туршилт хийхээр ПТС /Передвижная телевизионная Станция гэсэн орос үгийн товч/ аваачжээ. Дөрвөн камертай. Нэг камерын жин 57, хөлнийх нь 34 кг гэж бодоход 100 гаруй жилийн юм. Маш хүнд юм аа. Телевизийн антенн маань хэзээ гэрэлтэй болсон гэвэл 1972 оны зун наадмын өмнө гэрэлтүүлэгтэй болсноор шөнө орой болоход хаанаас ч харахад гэрэлтэн жавхлантай болсон билээ. Гэхдээ одоогийнх шиг ийм гоё өнгө алагласан гэрэл арай байсангүй.
Инженерүүдийн яриа дурсамжаас нэлээн юм уншиж фидер гэдэг нэрийг 1980-аад онд мартахааргүй цээжилсэн билээ. Юу гэвэл УКВ-гийн өрөөнөөс Телевизийн антеннын дээд орой хүртэл 10 см-ийн голчтой зэс яндан хоолой явдаг бөгөөд түүгээр дуу дүрс тээвэрлэгч цахилгаан соронзон энергийн урсгал яг л хоолойгоор ус гүйж байгаа мэт хүрдэг гэдгийг сонсож их л гайхаж байсан. Үнэхээр тийм юм билээ. Одоо ч тийм байгаа байх. 1980-аад онд манай телевиз шинэ байшинд нүүж ороогүй анхны хуучин барилгадаа байхад бидний залуус цайны цагаар гарч тамхилахдаа антеннынхаа дор зогсон дээшээ өлийж хараад янз бүрийн л юм ярихад манай инженерүүд бидний мэдэхгүй олон сонин юм хэлж өгч байсан.
Манай энэ телевизийн цамхаг бол нийт 192 метрийн өндөртэй манай улсдаа инженерийн хамгийн өндөр бүтээн байгуулалт яах аргагүй мөн юм. Одоо Үндэсний телевизийнхээс гадна өөр олон телевиз болоод “FM” радиогийн антеннуудыг мөрөн дээрээ тээн зогсох аварга хүчтэн юм аа. Удахгүй бид дэлхийн хөгжлийн жишгээр илүү тод дүрстэй нэвтрүүлэг үздэг болно. Үүнийг тоон систем гэж байгаа. Ангиар нь HD гэж ярьж байх шиг байна. Бас кабелийн шугам нэвтэрснээр агаараар дамжуулдаг нь ингэсгээд бүрмөсөн болино. Тэр үед Монгол оронд телевизийн урлаг мэндэлсэн жараад оны их бүтээн байгуулалтын дурсгал болох антенн маань ялимгүй гунигтай зогсож мэднэ. Гэхдээ Майдар даргын зөгнөж байсан шиг хотын хүмүүс болон зочин гийчин дээр нь гарч Азийн цагаан дагина гэгддэг Улаанбаатар нийслэлээ тольдон хардаг, амарч тухлан цайлдаг илүү үзэмжтэй үзэсгэлэнт цамхаг ч болох бил үү, хэн мэдлээ. Манай цамхаг сайхан шүү.
Сэтгүүлч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Г.Золжаргал
Сэтгэгдэл0
Ямар хэл найруулга муутай зүдэргээтэй бичдэг юм бэ? Нэг юмнаас нөгөө рүү үсэрч ороод байгаа юм шиг. Золжаргал чинь ийм муу сэтгүүлч байсан юм уу? За за, зурагтаар амандаа орсныг ярих, үзэг цаас нийлүүлж бичих хоёр ч шал өөр байдаг байх дөө.Ер нь Золжаргалд хэлэхэд дахиж битгий бич, зүгээр л зурагтаараа худлаа ухаантай царайлаад чалчаад сууж бай. Тэр нь арай дээр.
Чиний бичсэн нь тэгээд хаана байна?
Дурсамж, түүх бичиж үлдээх гэсэн санаа нь их зөв.
HD гэдэг чинь тоон систем гэсэн үг биш шүү. High Definition буюу өндөр нягтрал гэсэн үг. Танай телевиз одоо DTV болох гэж байгаа. Тэглээ гээд үндэсний телевизийг үзэх хүн байх биш дээ. Хэн ч үзмээргүй юм хийцгээчихээд бас 300 мянган айл өрхөөс сар бүр 1100 төгрөг буюу 330 сая төгрөг авчихаж байгаа юм аа. Интернет болон D-Dish байхад үндэсний телевиз үзэж цагаа гарздах хүн байхгүй биз.
Zoljargalaa naadxi chini zuv,ene bol tyyxiin toosgiig negeer undurluj daraa yedee yldeej bgaa xereg.yxer met muuruxuus uur yumgyi xymyysiin yu gex padgyi.saixan gegeen durtgaliin zam ruu xutlun ochij bna.bicheed bai .magtaya.
Таминь нэгнээ бvv гутаа ямагт нэгэндээ урам хайрал эс чадвал дуугvй бай золоо зов л юм бичсэн байна
манай тэц-4-н яндан монголдоо хамгийн ондор нь шуу.
250 metr
Наад антенны чинь ашиглалтын хугацаа дуусчихсан. Одоо ч нэг их бахархал болоод байх нь юу юм бэ дээ, наадахаас чинь 5 дахин өндөр байшин барьчихаад байна. Оросын тосгонуудад л иймэрхүү антеннуд байдаг.
TV-gin tsamhag Bol yah argagyi Mongoliin hogjiliin tyyh mon!!! Eniig ee goi saihan bolgoh heregtei! Tal hav hyrtel deesheegee garch UB- gee hyn bolgon garch harj boldog bas neg juulchin tsugluulga gazar bolgoh heregtei Tendee bas restaurant, UB- tyyhiig haruulsan bagahan musiem baiguulah heregtei! Ene Bol bas neg arga!! Uul bi Zoljargaliig Ovor bolovsroltoi heltei ustai arai l oor hyn gej yneldeg baisan chin qu be? HD gedeg ygiig medehgyi baisaar gaihlaa. Unen dee Bol shock-nd orloo!! High-definition gedeg bol ondor- nyagtral gesen yg shyydee! Ahmad setgyylch gehed haramsaltai qm aa!?!?!! Ta iim baihad zaluuchuudtai ch qu yarihav dee!
Zoljargal setgvvlchid bayar xvrgeie ! Ene xvniig muu xelwel aldas bolno. Xelex vgtei, xiisen ajiltai xvn shvv...
Zoljargal setgvvlchid bayar xvrgeie ! Ene xvniig muu xelwel aldas bolno. Xelex vgtei, xiisen ajiltai xvn shvv...
Маш гоё дурсамжтай сайхан нийтлэл болсон байна. Харин эхлэхдээ шал тэнэг хоёр бацааны зда-гаар суурь тавьсан нь тийм санагдлаа. Сайхан сайхан хүүхэд залуучууд зөндөө л байна шүү дээ. Балхжавын Бест сонгийн гялалзсан амжилтаар эхлэх байсан юм. Золжаргалаа чи бол сайн сэтгүүлч, харин нас яваад баахан мунгинуу болж байгаа юм биш байгаа. Уг нь яван чангармаар бидний үеийн бахархал юмсан. Тэр үед Майдар дарга том л сэтгэж байсан байна даа. Улаанбаатарын телевизийн цамхагаар би ч бахархдаг. Гэхдээ би телевизийн хүн биш. Тэр талаар "А"-ч үгүй хүн. Харин Дэлхийн гайхамшигтай олон цамхагууд дээр аялан гарах хоббитой л хүн. Хамгийн сүүлд Шанхайн "Дорнын сувд" гэх 468м өндөр цамхаг дээр 2014.12.29-ний өдөр гарсан. Токиогийн цамхаг, Сеулийн "N",Макаогийн цамхаг, Малайзийн "Петронас", Сингапурийн цамхаг, Тайванийн "101" цамхаг дээр гарсан. Монголдоо ресторантай алсыг хардаг сайхан цамхаг босгохыг мөрөөдсөн өвгөн Майдарын хүсэл мөрөөдөл удахгүй биелнэ гэдэгт итгэж байна. Бас хотынхоо 192 метр Цамхаг дээр гарч Утаанбаатараа нэг сайхан харах юмсан гэж боддог. Золоотойгоо уулзвал гаргаад өгөхгүй байгаа даа.
Юун "мачта" вэ? "Маяк" гэх гэж байгаа цараЙ нь уу? Оросоор телевизионная "башня", "высотка", "вышка" /өндөр гэсэн утгаар/ л гэдэг юм. Иймхэн юм мэдэхгүй хүн Соёлын гавьяат цол авсан гэж бодохоор гутчихлаа. Мачта гэвэл усан онгоцны л нэг юмыг хэлдэг санагдана.
Харин тийм ээ. Энэ золжаргал сулхан л амьтан доо зайлуул. Эмч нарын тухай олон ангит киноны зохиол гэж бага ангийнханы зохион бичлэгээс дор юм хийсэн нь арга байжуудаа. Бас соёлын гавьаят гээд байгаа
Радио техникт антэнн байрлуулах цамхагийг мачта гэдэг
Tets4 yandan 250 metr shuu dee. Setguulch gehed ichmeer yum.shinekoov ch medeh yumiig
За Золоо минь сайхан юм бичжээ, Таньтай таксийнд тааралдсан 2 залуугийн зиндааны нөхөд л дээр бураад байх шиг байна Бүү тоо
"Тантай таксинд" гээд бичиж сурчих! Цэг таслалаа зохих газарт нь тавьж сурчихаад зиндаа ярь нусан таглаа!!!!
150.129.143.216. Malaa yag durmeeree bol tanitai shuu hongoroo,chi harin ehleed ooroo bichij surchaad orooliig goochil!
Кирилл монголоор бичиж сурчихаад унгас алд! Ха ха ха!
Ийм инженерийн байгууламжийг хэрхэн барьсан бэ гэдэг мэргэжлийн улсад ховор нандин эд.
Улаан-удед яг ийм антен байдаг. Иркутсийнх ч бас. Яг нэг стандарт
novosibirsk mon adil. anh ochood oo manai antentai adil yum gesen hal oyutan manaih edniihtei adilshdee gej bilee.
neeren, ene zeversen tumriig buulgaad, orond ni ayataihan yum barimaar yum...manai undesnii tv-hen ene zeversen tumurteigee adilhan zeverch bgaa bh...
oiriin 10 jildee hereggui biz dee.manaiahan buulgaad barihaaraa terbumiin tusuvtei jiliin nastai um barij bgaa.huuchnii chanartai um baij l bg
Токио хуучингаа буулгахгуйгээр шинэ цамхаг шинэ газарт барьсан.
Хамгийн өндөр антенн гэвэл Хонхоын радиогийн станцын антенн нь 270 орчим метр гэж, хүүхэд байхад дугуйлангийн багш маань зааж байсан даа
tiim uchiraas l UB-g oros tosgon gedeg yum shuu dee
Хужаа тосгон болж хувирсаар байгаа бол орос муухай тосгон алга болсоор байна.
Сайн байцгаана уу? Зурагтын антенныг шинээр барьж байгуулах цаг нар үе мөч нь ирэхийн цагт тэр сайн сайхан, "9 шид нь бүрдсэн, юм юмтай", антенн барьж босгогдох байлгүйдээ. Аль эсвэл, эд агуурс бүтээгх цаг нар нь дэгжиж дэвжээд тэс өөр зүйл ашиглаж хэрэглэдэг ч болх юм билүү, хэн мэдлээ. Хүмүүс ч мөн ч ихийг мэдэх юмдаа, хэхэхэ. Зогийгийн хувьд, антенн гэснээс үүдээд өөрийн явдал суудал, зам мөрд тохиосонгоо л өгүүлж, түүнээс "зурагтын антенныг учир зүггүй судалж, "антенны номын мөр хөөсөн" зүйл юм алаг л байна. "Сайн байна уу гэсэн биш гай болов" гэдэг шиг, хэхэхэ. Маний хувьд мэдэх зүйл юм хомс тачир, алтваан учир утга, явдал зүй, мөнгол, үлэмж чанарыг ухаарч сэхэээх гэсээр насыг барнадагаа, хэхэхэ.
бүтээх, болох, алга, аливаан, мөн гол, сэхээрэх