sonin.mn
МОСКВА. /ITAR-TASS/. Украины Донецк хотын “Засядько” нүүрсний уурхайд болсон метаны дэлбэрэлтийн дараа сураггүй болсон есөн хүнийг эрэн хайх, аврах ажиллагаанд ОХУ-ын Онцгой байдлын яам дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж тус яамны хэвлэлийн алба мэдэгдлээ. Украины Онцгой байдлын сайдад хаягласан ОХУ-ын Онцгой байдлын сайд Владимир Пучковын илгээлттэй холбогдуулан уг мэдэгдлийг хийжээ.
 
Үйлдвэрлэлийн осол, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах асуудлаар хамтран ажиллах тухай ОХУ болон Украины Засгийн газрын хооронд байгуулсан 1997 оны дөрөвдүгээр сарын 23-ны гэрээний хүрээнд эрэл хайх, аврах ажиллагаанд шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бэлэн байна гэж дээрх илгээлтэд дурджээ. Онцгой байдлын үед хамтран ажиллаж байсан туршлагынхаа талаар Пучков иш татан дурдаад, яаралтай арга хэмжээ авахыг эрмэлзэж байгаагаа мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: