sonin.mn
ТИКРИТ. /ВВС/. Иракийн хойд нутгийн Тикрит хотыг эргүүлэн авах томоохон ажилллагааны хүрээнд засгийн газрын цэргүүд тус хотыг эзэлсэн “Лалын улс” бүлэглэлийн босогчдыг бүслэн авахаар төлөвлөж  байна. “Лалын улс” өнгөрсөн оны зургадугаар сард Тикрит хотод хяналтаа тогтоосон юм. Иракийн зэвсэгт хүчин энэ долоо хоногийн даваа гарагт тус бүлэглэлийн эсрэг довтолж, Тикрит ойр орчмын зарим газар нутгийг хяналтдаа буцаан авчээ. Иракийн хүчнийхэн одоо тус хотын төв рүү давшиж байна. Харин давшилтыг зогсоохын тулд “Лалын улс”-ынхан замын хажууд тэсрэх бөмбөг булсан бол байшин барилгуудын дээвэр дээр мэргэн буудагчид байрлалаа эзэлжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: