sonin.mn
МОСКВА. /ITAR-TASS/. Мягмар гарагаас хойш гал зогсоох дэглэмийг зөрчсөн 25 болон их буугаар дөрвөн удаа галласан тохиолдлыг Донецкийн Батлан хамгаалах яам бүртгэж авлаа гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч Эдуард Басурин лхагва гарагт мэдэгджээ. “Бид өдөр тутмын мэдээллийг Хамтарсан хяналт, зохицуулалтын төвд хүргэж байгаа. Амиа алдсан цэргүүдийн цогцсыг зөөх болон уурхайн хэсгийг цэвэрлэх хүмүүнлэгийн ажиллагааг явагдаж буй Донецкийн нисэх буудлын орчимд дээрх зөрчлийн ихэнх нь гарч байна. Мөн Донецк болон Дебальцево хотын төмөр замын хоёр том огтлолцлын цэг дэх дэд бүтцийг сэргээх босгох ажиллагаанд Донецкийн армийн цэргүүд идэвхтэй оролцож байна” гэж Эдуард Басурин мэдэгдэв. Мягмар гарагаас хойш 20 км төмөр замыг сэргээн засварласан бөгөөд нүүрс болон шингэн түлш ачих гурван тавцанг засч дуусгасан гэж тэрбээр мэдэгдсэн байна. Мөн дээрх хугацаанд хий түгээх, цэвэр ус хангамжийн 30 шугамыг сэргээн засварлажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: