sonin.mn
КИЕВ. /NHK/. Украины зүүн нутгийн нүүрсний уурхайд дэлбэрэлт болсны улмаас 17 уурхайчин амиа алдаж, 15 хүн гэмтэж бэртэж, 15 хүн сураггүй байна гэж Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид мэдэгдлээ. Энэ нүүрсний уурхай нь Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хяналтад байгаа мужид орчим аж. Метаны хийнээс гал авалцсаны улмаас Донецк мужийн “Засядько” уурхайд лхагва гарагт дэлбэрэлт болжээ. 60 аврагчийг уурхай руу илгээсэн ч Оросын талыг баримтлагч босогчид тэднийг уурхай руу оруулсангүй гэж Украины засгийн газрын албаны хүмүүс хэлэв. “Засядько”-д урьд өмнө мөн осол гарч байжээ. 2007 онд тус уурхайд гарсан ослын улмаас 100 гаруй хүн амиа алдаж байсан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: