sonin.mn
ЛОНДОН. /KAZINFORM/. Өдөр бүр цөөн хэдхэн аяга кофе уух нь зүрхний өвчин үүсгэх гол эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг болох артерийн судасны бөглөрлөөс урьдчилан сэргийлэхэд  тустай байж магадгүй гэж Солонгосын судлаачид үзэж байна. Ажлын байрандаа тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан 25 мянга гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тэд судалгаанд хамруулжээ. Ингээд кофег дундаж хэмжээгээр буюу өдөрт 3-5 аягыг уудаг хүмүүст зүрхний өвчний эрт үеийн шинж тэмдэг хамаагүй цөөн илэрч байгааг тогтоосон байна. Энэ судалгаанаас гарсан дүгнэлт нь кофе зүрхэнд сайн эсэх талаарх маргааныг дахин өдөөлөө.
 
Г.Доржханд
Эх сурвалж: