sonin.mn
Ой тогтоолтын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт тэмцээн энэ сарын 20-нд болно. Монголын оюун ухааны академиас зохион байгуулах уг тэмцээнийг Монгол-Японы төвд явагдана. Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 120 тамирчин бүртгүүлсэн байна. Эхний шатнаас шалгарсан 50 тамирчин хоёрдугаар шатанд орох эрхээ авна. Улмаар улсын аварга болон шилдгүүдийг тодруулах эцсийн шалгаруулалт тэмцээн дөрөвдүгээр сарын 4-нд болох юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: