sonin.mn
Нийслэлийн Баянзүрх дүүргээс хоггүй цэвэр, эрүүл орчинд иргэдийг тав тухтай амьдрах, хүрээлэн буй байгаль орчноо цэвэр байлгахад чиглэсэн их цэвэрлэгээг эхлүүлээд байна. Ажлын эхлэл болгон Сэлбэ голын гүүр буюу Зуун айлаас Замын цагдаа чиглэлийн зүүн талын хэсгийн хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар I, II ОНӨААТҮГ-ын 40 ажилтан нийт 34500 м2 талбайгаас 20 тонн хог хаягдал цэвэрлэж, ачиж тээвэрлэв. Дашрамд сонирхуулахад, Сэлбэ голын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг өнгөрсөн бямба гарагт Сүхбаатар дүүрэгтэй хамтран зохион байгуулсан юм.