sonin.mn
Монголын Нууц товчоо сангаас эрхлэн “Монголын Нууц Товчоог 365 хоногт” хуваарьт номыг бүтээжээ. Энэхүү номын нээлт маргааш Төрийн Ордоны “Монгол төрийн түүхийн музейд” болох юм байна. “Монголын Нууц Товчоо” номыг монгол хэлнээ хөрвүүлэн, олон удаа хэвлэсэн. Энэхүү бүтээлийн онцлог нь одоо цагт мартагдахаа шахсан 2000 гаруй үгсийн тайлбарыг оруулжээ. Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат багш Ш. Чоймаагийн хөрвүүлэг дээр тулгуурлан бүтээсэн эл бүтээлд олон эрдэмтэд, судлаачид оролцсон байна. Энэхүү бүтээл нь Монголын Нууц товчоог судлаачдын хүрээнд бус, жирийн хүмүүсийн ялангуяа залуусын дунд уншиж судалхад ихээхэн түлхэж болохуйц бүтээл болсныг шүүмж судлаач, түүхчид онцлон тэмдэглэж буй аж. Цаашид Монголын Нууц товчоо сангаас энэхүү бүтээлийн цахим хувилбар дээр гаргахаар ажиллаж байгаа бөгөөд монгол бичиг, англи, франц, япон зэрэг хэлээр хэвлэх юм байна.