sonin.mn
ХАРАРЕ. /NHK/. Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабве 91 насныхаа төрсөн өдөрт зориулан тансаг үдэшлэг зохион байгуулжээ. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон “Виктория” хүрхрээнээс холгүй орших гольфын талбайд өнгөрсөн бямба гарагт болсон уг үдэшлэгт түүний хэдэн мянган дэмжигч оролцсон байна. Уг үдэшлэгийг хандиваар босгосон нэг сая орчим доллароор зохион байгуулсан гэж үзэж байна. Үдэшлэгийн хоолны цэсэнд зааны махан хоол байсан тухай тус улсын хэвлэлүүд бичжээ.
 
Британийн колони байсан Зимбабве 1980 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш Мугабе тус улсын төрийн эрхийг барьсаар ирсэн юм. Тэрбээр 2013 онд дахин сонгогдож, одоо зургаа дахь удаагаа ерөнхийлөгчийн албыг хашиж байна. Барууны улсууд түүнийг дарангуйлагч хэмээн шүүмжилдэг юм. Хүний эрхийг зөрчиж, сонгуулийн дүнг луйвардсан гэж үзэн барууны улсууд Мугабед хориг арга эмжээ авсан билээ. Тухайлбал, түүний дансыг хааж, гадаад улс орнуудад нэвтрэхийг хориглосон юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: