sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Техас муж улсад өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гурван настай хүү гэртээ бууны суманд шархдан амиа алджээ. Хүү өөрөө өөрийгөө санамсаргүй буудсан гэж цагдаа нар үзэж байна. Хүүгийн ээж үд орчимд цагдаагийн газарт дуудлага өгөн “Миний хүү толгойн тус газраа буудуулсан шархтай байна” гэжээ. Хүүг эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй амьсгал хураажээ. Буун дуу гарахад ээж нь өөр өрөөнд байсан тухай тус улсын хэвлэлүүдэд мэдээлж байна. Хүү буунд хүрч, санамсаргүйгээр өөрийгөө буудсан гэж цагдаа нар сэжиглэж байна.
 
АНУ-д бага насны хүүхэд санамсаргүйгээр буу алдсан хэрэг нэг бус удаа гарсан билээ. Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын Аризона муж улсад буудлагын сургуулилтын үеэр есөн настай охин санамсаргүйгээр буу алдан багшийнхаа аминд хүрсэн юм. Мөн 12 дугаар сард Айдахо муж улсад хоёр настай хүү ээжийгээ санамсаргүйгээр буудан хөнөөжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: