sonin.mn
КАНБЕРРА. /ВВС/. Австралийн нэг сая гаруй хүүхдийн амьдрал ахуйд архи согтууруулах ундаа хэрэглэгчид ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлж байгааг согтууруулах ундаа ба гэр бүлийн хүчирхийллийн талаарх судалгааны тайлан харууллаа.
 
Согтууруулах ундаа хэрэглэгчид нь 140 мянган хүүхдэд нэлээд сөргөөр нөлөөлж байна. Асран хамгаалагчид нь согтууруулах ундаанд донтох болсноос үүдэн 10 мянга гаруй хүүхдийг хүүхэд хамгааллын арга хэмжээнд хамруулсан аж.
 
Гэр бүлийн хүчирхийлэл болон эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгааг зогсоох төлөвлөгөө боловсруулахаар Австрали төлөвлөж байгаатай холбоотойгоор согтууруулах ундаа болон гэр бүлийн хүчирхийлэл хоорондын холбоо хамаарлыг судалжээ.
 
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас долоо хоног тутамд нэг австрали эмэгтэй амиа алдаж байна гэж Австралийн Засгийн газрын статистик мэдээнд дурдсан байна.
 
Г.Доржханд

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг