sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Оросын иргэн Леонид Тюхтяев, Америкийн иргэн Трой Брэдли нар агаарын бөмбөлгөөр хамгийн урт зайг туулж, дээд амжилт тогтоожээ. “Хоёр бүргэд” агаарын бөмбөлгийг жолоодогчид Номхон далайн дээгүүр 8465 км замыг туулж, өмнөх амжилтаа 82 км-ээр ахиулсан байна.

Орос-Америкийн баг ням гарагт Японы хойд нутагт оршдог Сага мужаас нислэгээ эхэлжээ. Аялагчид пүрэв гарагт Калифорни муж улсын эрэг хавиас 400 бээрийн зайтай газар байсан байна. Тэд бямба гарагт буюу маргааш Мексикийн Доод Калифорни мужид газардахаар төлөвлөж байгаа аж. Одоо агаараар аялагчдын дээд амжилтыг Аэронавтикийн олон улсын төв батламжлах ёстой юм. Үүний тулд өмнөх амжилтаа дор хаяж 1 хувиар ахиулсан байх шаардлагатай ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: