sonin.mn

КАБУЛ. /Xinhua/. Лхагва гарагт Афганистанд болсон халдлагын улмаас 40 гаруй хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархадлаа гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ. Пүрэв гарагийн үдээс хойш Лагман мужийн зүүн нутагт оршуулга болж байх үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 17 хүний амийг хөнөөж, 40 хүнийг шархдуулсан байна. “Пүрэв гарагийн өглөө Мехтарламе хотод болсон бөмбөгт халдлагын улмаас цагдаагийн ажилтан Саяяеда Янв болон түүний гэр бүлийн гурван хүн амиа алдсан бөгөөд түүний оршуулгын ажлын үеэр амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 17 хүний амийг хөнөөн, 39 хүнийг шархдуулсан” гэж аюулаас хамгаалах байгууллагын ажилтан мэдэгдэв.

Саяяеда Янв нь Афганистаны орон нутгийн цагдаагийн газарт /Afghan Local Police/ өндөр албан тушаал хашдаг байжээ. Афганистаны Засгийн газар уг байгууллагыг цагдаа болон цэргүүд цөөхөн байдаг дүүрэг, тосгонуудыг хамгаалах үүднээс 2010 онд байгуулсан байна. Халдлагын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дотор 12 энгийн иргэн, дөрвөн цагдаагийн ажилтан байсан ба 36 энгийн иргэн болон гурван цагдаагийн ажилтан шархадсан гэж тус хотын захиргаа мэдэгджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: