sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Хэдийгээр хоёр орны харилцааг сайжруулахаар зорьж байгаа боловч Гуантанамогийн цэргийн баазыг Кубад эргүүлж өгнө гэж АНУ төлөвлөөгүй байна.  Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест мэдэгдлээ. "АНУ Гуантанамог буцаан өгч,  эдийн засгийн талаар бүслэн хаах бодлогоо зогсоох ёстой" гэж Кубын удирдагч Рауль Кастро мэдэгдсэний хариуд тэрбээр дээрх тайлбарыг хийжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Гуантанамо дахь террористуудыг хорьдог тусгай шоронг хаахаар төлөвлөсөн хэвээр байгаа бөгөөд энэ асуудлыг цаашид Конгресстой зөвшин хэлэлцэнэ гэдгийг Эрнест нотолсон байна. “Гэхдээ энэ нь баазыг татан буулгах ёстой гэсэн үг биш” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга онцлон дурдлаа. Вашингтон уг бааз байрлаж буй газар нутгийг Кубын мэдэлд буцааж өгөхөөр төлөвлөж байгаа эсэх тухай асуултад Эрнест товчхоноор “үгүй” хэмээн хариулжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: