sonin.mn

ЛОНДОН. /Reuters/. Их Британийн хатан хаан II Елизавета Саудын Аравийн хаан Абдулла бен Абдель Азиз Аль Саудыг таалал төгссөний дараа дэлхийн хамгийн өндөр настай хаан гэгдэu болсон тухай “The Telegraph” сонинд бичжээ.

Саудын Аравийн хаан II Елизаветагаас хоёр насаар ах байхдаа буюу 91 насандаа таалал төгссөн байна. Их Британийн хатан хаан дөрөвдүгээр сарын 21-нд 89 насыг зооглох ажээ. II Елизаветагийн дараа өдгөө 87 настай, Малайзын хаан Абдул Халим Маузам Шах, Таиландын хаан Пумипон Адульядет нар орж байнаТус сонинд мөн II Елизаветаг хамгийн удаан хугацаанд хаан ширээнд суусан дээд амжилтыг энэ онд тогтоож магадгүйг онцлон дурджээ. Одоогоор энэ цолыг хатан Виктория эзэмшиж байгаа юм. Тэрбээр 1837 оны зургадугаар сарын 20-ноос 1901 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр хүртэл 63 жил 7 сар 3 өдөр хаан ширээнд суусан байна.

 

Элэнц эмэг эхийнхээ дээд амжилтыг эвдэхийн тулд 1952 оны хоёрдугаар сарын 6-наас хойш хаан ширээнд заларч байгаа II Елизавета есдүгээр сарын 10 хүртэл хаан төр барих хэрэгтэй болно гэж “NBC News” суваг онцлон дурджээ6 Өнгөрсөн оны 11 дүгээр сард Их Британийн хатан хааны амь насанд халдах гэж байсныг тус улсын цагдаа нар таслан зогсоосон юм. Цагдаа нар 19-27 насны дөрвөн лалын шашинтныг баривчилжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: