sonin.mn

ЛОНДОН. /Prensa Latina/. “Эбола” вирусийн тархалтад хамгийн ихээр нэрвэгдсэн Сьерра-Леон, Либери болон Гвинейд туслах төлөвлөгөө хэрэгжүүлэхийг “Oxfam” төрийн бус байгууллага улс орнуудад хандан уриаллаа.

Энэ вирус тархаж эхлэхээс өмнө дээрх гурван улсад ядуурлын түвшин хэдийн өндөр болсон байжээ. Тодруулбал, ядуурлын түвшин Сьерра-Леонд 56 хувь, Либерид 64 хувь, Гвинейд 40 хувьтай байсан аж. Баруун Африкт бараг нэг жилийн өмнө “Эбола” тархаж эхэлсэн юм. Тэр үеэс хойш уг вирусээр нас барагсдын нийт тоо 8800 орчим болоод байна.

Г.Доржханд

Эх сурвалж: