sonin.mn



МОСКВА. /ВВС/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлтэй тэмцэхийн тулд эв нэгдэлтэй байхыг Сирийн засгийн газар болон сөрөг хүчинд ОХУ уриаллаа. Лхагва гарагт Москва хотноо эхэлсэн энхийн хэлэлцээнд хоёр талын төлөөлөгчдийг ОХУ урьсан юм. “Терроризмын аюул заналхийллийг дарахад хүчээ нэгтгэх хэрэгтэй гэдгийг ойлгох нь Сирийн ард түмний эв нэгдлийг сэргээх гол түлхүүр болно” гэж ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров хэлжээ.

Хоёр тал хамтран ажилласнаар Ерөнхийлөгч Башар Аль-Асадыг огцруулах гэсэн сөрөг хүчний уриалгыг намжаана гэж Лавров найдаж байгаа бололтой. ОХУ нь Асадын засаг захиргааг дэмждэг юм. Гэхдээ “Лалын улс”-тай  тэмцэхээр Сирийн хоёр тал тохиролцох эсэх тодорхой бус байна. Өрнөдийн талыг баримтлагч сөрөг хүчин болох Сирийн үндэсний эвсэл уг хэлэлцээнд төлөөлөгчөө илгээгээгүй байна. Сирид 2011 онд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 200 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: