sonin.mn

ЖЕНЕВ. /ITAR-TASS/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өчигдөр гаргасан мэдээллээр, “Эбола”-гийн халдвар авсан 22057 тохиолдол бүртгэгдсэнээс 8795 нь нас барсан байна. Уг статистик мэдээллээр, “Эбола” вирусийн улмаас амиа алдсан хүмүүсийн хамгийн их нь Либерид буюу 8622 халдвар авсан тохиолдол бүртгэгдсэний 3686 нь нас баржээ. Үүний араас Сьерра-Леон улсад 10518 хүн халдвар авснаас 3199 нь нас барсан бол Гвинейд 2917 тохиолдол бүртгэгдэж 1910 нь нас баржээ.

Мали, Нигери, Сенегал, Испани, Их Британи, АНУ-д “Эбола”-гийн халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн. Уг халдварт өвчин нь зэрлэг амьтнаас хүнд халдсан бөгөөд хүнээс хүнд халддаг. “Эбола”-гийн халдвар авсан хүмүүсийн бараг 50 хувь нь амиа алдаад байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: