sonin.mn

ВАШИНГТОН. /VOA/. Нийслэл Вашингтон хотод Цагаан ордны хажууханд осолдсон бага оврын нисгэгчгүй нисэх онгоц АНУ-ын тагнуулын агентлагийн ажилтных байсныг мөрдөн байцаагчид олж тогтоожээ. Нисгэгчгүй нисэх онгоц энэ долоо хоногийн даваа гарагийн өглөө Цагаан ордны хажууханд осолдсон юм. Энэ ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй ч Цагаан ордны ойр орчмын бүсийг хааж, хэргийн газарт галын машин даруй очсон юм.

АНУ-ын Гео-орон зайн тагнуулын агентлагийн ажилтан энэ нисгэгчгүй нисэх онгоцыг нисгэснийг тогтоожээ.  Тус байгууллага нь газарзүйн мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийдэг юм. “Энэ хүний ажил нисгэгчгүй нисэх онгоц хөөргөхтэй ямар ч холбогдолгүй. Осол болох үед тэр ажлаа хийж байгаагүй”  гэж АНУ-ын Гео-орон зайн тагнуулын агентлаг мэдэгджээ. “Би нисгэгчгүй нисэх онгоц хөөргөн тоглож байсан. Гэтэл онгоц Цагаан ордны ойролцоо уначихсан” гэж мөрдөн байцаагчдад мэдүүлэг өгөхдөө ажилтан хэлсэн байна.

Г.Доржханд

Эх сурвалж: