sonin.mn


ТРИПОЛИ. /ВВС/. Ливийн нийслэл Триполи хотын тансаг зэрэглэлийн зочид буудалд зэвсэгт этгээүүд халдан, найман хүний аминд хүрчээ. “Лалын улс” бүлэглэлийг дэмждэг босогчдын цэрэгжсэн бүлэглэл энэ халдлагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.

Зэвсэгт этгээдүүд мягмар гарагт “Коринтиа” зочид буудал руу дайрч оржээ. Тус зочид буудлын ойролцоо нэг машин мөн дэлбэрчээ. Уг халдлагын улмаас тус зочид буудлын дөрвөн гадаад ажилтан, дөрвөн ливи ажилтан амиа алдсан байна. Аюулаас хамгаалах хүчнийхэн зочид буудалд очиход зэвсэгт этгээдүүд тэсрэх төхөөрөг дэлбэлжээ. Зэвсэгт этгээдүүдийн нэг нь баривчлагдсан аж.

“Коринтиа” нь Ливийн хамгийн тансаг зэрэглэлийн зочид буудлуудын нэг юм. Тус зочид буудалд засгийн газрын дээд албан тушаалтнууд, гадаадын зочид төлөөлөгчид, дипломатчид байнга буудалладаг байна. Халдлага үйлдэхийг дэлхийн нийт дэмжигчдэдээ “Лалын улс” өнгөрсөн даваа гарагт уриалсан билээ. 2011 онд Муаммар Аль-Каддафийг түлхэн унагааснаас хойш Ливид төр болон шашны бүлгүүд эрх мэдлийн төлөө тэмцэлдсээр байгаа юм.

Г.Доржханд