sonin.mn

ЦЕГ-ын харьяа 2012 онд байгуулсан Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өвдөх, гал гарах, зодуулахдаа ч 24 цагийн турш мэдээлэл өгдөг. Энэ дуудлагыг 10-20 минутын дотор авах боломжтой ч утасны "түгжрэл"-ээс хамаарч шуурхай бус болох нь бий. Тэгвэл БНСУ-ын хөрөнгө оруулалтаар тус төвд шинэ технологи нэвтрүүллээ.

14 сая ам.доллараар хэрэгжүүлсэн эхний шатны ажил дуусчээ. 30 сая ам.доллараар хэрэгжих хоёр дахь үе шатанд ямар ч утаснаас дуудлага өгөх, хүлээн авах боломжтой болох юм. Мөн хэн, хаанаас дуудлага өгч байгааг шууд тогтоох юм. Ингэснээр хаяг тодорхойгүй газраас мэдээлэл, дуудлага өгсөн ч байршлыг мэдэх боломжтой болно гэж Шуурхай мэдээллийн төвийн ажилтан ярив. Мөн хуурамч дуудлага өгсөн этгээдийг ч газар дээр нь барих гэнэ. Тиймээс эмч, цагдаа, онцгойхныг цэнэг нь л дуусаагүй бол гар утсаараа дуудах боломжтой болов.

Ж.Батсайхан

Эх сурвалж: