sonin.mn

КАИР. /AP/. Түлхэгдэн унасан Египетийн  Ерөнхийлөгч Хосни Мубаракийн хоёр хүү шоронгоос суллагджээ. Ардчиллыг дэмжигчдийн хувьсгалын дөрвөн жилийн ойг тэмдэглэх үеэр цагдаа нар болон засгийн газрыг эсэргүүцэгчдийн хооронд олон хүний аминд хүрсэн мөргөлдөөн болсноос нэг хоногийн дараа тэднийг суллалаа.

Улсын мөнгө шамшигдуулсан гэж үзэн, уг хэргийг дахин шүүх шийдвэр гаргаснаа шүүх хүчингүй болгосноор Гамаль, Алаа Мубарак нарыг даваа гарагт шоронгоос гаргасан байна. Гамаль Мубаракийг эцгийнхээ залгамжлагч болно гэж үздэг байсан юм. Эцэг Мубарак нь 2011 оны хоёрдугаар сард засгийн эрхнээс буусан билээ. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Египет даяар эсэргүүцэгчид болон аюулаас хамгаалах хүчнийхэн мөргөлдсөний улмаас 20 гаруй хүн амь үрэгдсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: