sonin.mn

ВАШИНГТОН. /VOA/. Цагаан ордны хажууханд бага оврын нисгэгчгүй нисэх онгоц осолджээ. Энэ ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй байна. Энэ осолд холбоотой этгээд болон ямар сэдэлтэй болохыг нь олж тогтоохоор мөрдөн байцаагчид ажиллаж байна.

Даваа гарагийн өглөөний гурван цаг өнгөрч байх үед Цагаан ордны хашаан дээгүүр нисгэгчгүй онгоц нисч байснаа төдөлгүй ордны зүүн урд хэсэгт унасан гэж АНУ-ын Нууц алба мэдэгдсэн юм. 60 см голчтой энэ онгоцыг зах зээлд нийлүүлдэг байна. Цагаан ордны ойр орчмын бүсийг хааж, хэргийн газарт галын машин даруй очжээ. Ерөнхийлөгч Барак Обама, түүний гэргийн Мишель нар тухайн үед Цагаан ордонд байгаагүй бөгөөд тэд Энэтхэгт айлчилж байгаа юм.

Г.Доржханд

Эх сурвалж: