sonin.mn

КИЕВ. /Sputnik/. Украины Мариуполь хотын дарга Юрий Хотлубей бямба гарагт болсон халдлагын үеэр амь насаа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлэхээр нэгдүгээр сарын 26, 27-ныг гашуудлын өдөр болгон зарласан байна. Үүний өмнөхөн Украины Ерөнхийлөгч Порошенко нэгдүгээр сарын 25-ныг Үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.

Сөргөлдөгч талууд 2014 оны есдүгээр сард гал зогсоох гэрээ байгуулж, 12 дугаар сард дахин гал зогсоох дэглэм тогтоосноо мэдэгдсэн хэдий ч Украины зүүн нутгийн байдал шинэ он гармагц дахин хурцдаж эхэллээ. Нэгдүгээр сарын 24-нд Мариуполь хот руу "Град", "Ураган" зэрэг пуужин харвагч системээр галлаж, зэвсэгт мөргөлдөөн дэгджээ. Уг хэрэгт Украины арми, Донбассын сайн дурынхан бие биенийгээ буруутгасаар байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: